ДЭЛХИЙ

Д.Трамп: НҮБ Хятадад хариуцлага тооцох ёстой

Хятад улсыг ““Ковид-19” вирусийн халдварын талаар дэлхий нийтэд эрт мэдэгдээгүй”, “ДЭМБ Хятадын талд ажиллаж байна” гэхчлэн байдлаар буруутгаж буй хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. Тэрбээр нэг бус удаа шинэ коронавирусийг “Хятадын вирус” гэж тодотгосон удаатай. Үүнийхээ төлөө “CNN”, “MSNBC” гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шүүмжлэл хүртэж байв.

Энэ мэт байдлаар Ерөнхийлөгч Трампын захиргаа Уханьд гарсан вирусийн халдварыг барьж хянах тал дээр анхнаасаа хайхрамгүй хандсан гэж Хятадын талыг буруутгасаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн мягмар /2020.09.22/ гарагт Трамп, НҮБ-ын Ерөнхий ассемблейн үеэр, “БНХАУ-д НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй. Хятадын гар хөл болж дууссан ДЭМБ шинэ коронавирусийг хүнээс хүнд халдварладаг гэдгийг илтгэх баримт байхгүй гэж худал мэдээлэл цацсан” гэж хэлсэн байна.

Ийн тус ассемблейн үеэр НҮБ хүртэл Трампаас шүүмж сонслоо. Тэрбээр “НҮБ үнэхээр л ажлаа хийдэг байгууллага юм бол, дэлхий дахинд тулгамдаад байгаа жинхэнэ асуудлууд руу анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: FOX

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button