ДЭЛХИЙ

Д.Трампын ойрын 12 хүн коронавирус тусчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп коронавирус тусан, эмнэлэгт эмчлүүлээд Цагаан ордонд очсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Коронавирус анх гарсан цагаас амны хаалт зүүхийг тохуурхан, цар тахлыг юман чинээ тоогоогүй түүний ойрын нийт 12 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Тэдний дотор Тэргүүн хадагтай Меланья Трамп,  Д.Трампын шадар туслах Хоп Хикс Хэвлэлийн албаны дарга Кейли Макинини, ахлах зөвлөх Келлиэнн Конуэй, кампанит ажлынх нь менежер Билл Степиен нар багтжээ.

Эдгээр 12 эрхмийн долоо нь есдүгээр сарын 26-нд Цагаан ордонд болсон арга хэмжээнд Д.Трамптай хамт оролцсон юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button