УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Сангийн сайд гишүүний асуултад уурлаж эмзэглээд байлгүй, хариул

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийн талаар илтгэл тавьсан.

Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Шинэ УИХ байгуулагдсанаас хойш 300 гаруй ам.долларын зээл авахаар болчихлоо. Айлаас эрэхээр авдраа уудал гэж, доторх мөнгөө хямгадаж чадахгүй байж гаднаас асар их зээл аваад байх юм. Одоо дахиад л алдагдалтай төсөв хэлэлцээд сууж байна. Энэ бас л өр. Хууль зүйн яам, ТЕГ-ын байр, Монголбанкны байр, Яармаг дахь НЗДТГ-ын байр хэдэн төгрөгөөр боссон бэ. Шинэ гүүр, Налайхын зам хэдэн төгрөгөөр баригдсан юм бэ. Мөн төрийн албан хаагчийн тоо хэд байгааг надад хэлж өгөөч. Үүн дээр улстөржөөд яах вэ хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би муу ч, сайн ч найман жил эдийн засгаар сурсан. Дэлхий нийтийн эдийн засаг агшиж байгаа үед дотоодын эдийн засгаа тэлэх ёстой. Бидэнд онол хамаагүй гэдэг үгээр явж болдоггүй юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч концессын гэрээ хийгээгүй. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүдийг л санхүүжүүлж байгаа. Яармаг дахь НЗДТГ-ын байрыг орон нутгийн төсвөөр барьсан. ХЗДХ-ийн яамны байрыг тус яамны санхүүжилтээс гаргасан. Мөн төсвөөс 4.2 гаруй тэрбум төгрөг гаргасан” гэлээ.

ЗТХ-ийн сайд Л.Халтар “Налайхын зам 36.5 сая ам.долларын зээлээр хийгдэж байгаа. Мөн 1.8 сая ам.доллар нь Монгол Улсын засгийн газраас гарсан. Нийт 975 метр куб газар шорооны ажил хийгдсэн. Ажлын гүйцэтгэл одоо 70 хувьтай явж байна. Далангийн дутуу ажлууд хийгдэж байгаа” гэлээ.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-ын гишүүдийн тавьж буй асуултад сайд нар маш тодорхой хариулах хэрэгтэй. Сангийн сайд ч гэсэн янз янзын асуултад уурлаж, эмзэглээд байх шаардлагагүй. Бид хаа хаанаа ажил хийж байгаа гэдгээ бодолцох ёстой. Н.Алтанхуяг гишүүний асуултад сайд нар тоотой, баримттай нь тодорхой хариулт өг. Уурлаж бухимдаад байх юмгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 16, 2020 13:44

ungursun jiluuded hurelsuhiin zasgiin gazar gart barigdaj, nudend uzegdehuits ajluudig hj bgaa, delhiin nuhtsul baidal ymar bgaa hen hungui medej bgaa iim nuhtsul sain ajillah bna gj harj bna

Холбоотой мэдээ

Back to top button