МэдээЭРҮҮЛ МЭНД

ЗӨВЛӨГӨӨ: Намрын сэрүүн өдрүүдэд арьсаа хэрхэн арчлах вэ

Намраас өвөл рүү шилжих үеийн агаарын сэрүүн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшуулдаг. Иймд бид танд сэрүүний улиралд арьсаа арчилж болох таван зөвлөгөөг хүргэе!

ХАЛУУН ШҮРШҮҮРТ ОРОХООС АЛЬ БОЛОХ ЗАЙЛСХИЙ

Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай.

НҮҮРЭЭ УГААХ БҮРТЭЭ ЧИЙГШҮҮЛ

Нүүрээ цэвэрлэх, будгаа арилгах, нүүрээ угаах, будахын өмнө зэрэг үйлдэл бүртээ чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Ингэснээр таны арьс хуурайших нь багасаж, будаг ч сайн шингэж, тогтох болно.

ГУУЖУУЛАХ

Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс арьсны нүх сүв бөглөрч, бохирдол үүсэн, чийг тосны тэнцвэр алдагддаг байна.

СҮҮ БОЛОН ЗӨГИЙН БАЛ

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй.

ОВЪЁОСТОЙ БАННД ОРОХ

Овьёостой халуун бүлээн ванн орсноор, таны арьс чийглэг байдлаа удаан хугацаанд хадгалж, булбарай зөөлөн болох боломжтой. Холигчид хийж буталсан 1-2 аяга хуурай овьёосыг ваннтай усандаа хийж орно. Үйлчилгээг нэмэгдүүлэхийг хүсвэл, 2-3 стакан сүү нэмж өгөөрэй. 7 хоногт 2 удаа 15 минутын хугацаанд орсноор таны арьс зөөлөн, чийглэг болсныг анзаарах болно.

О.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button