Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Байнгын хороод хуралдана

Аравдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно.

09.00 цагт “Алтай констракшн” компанийн байранд “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойголтыг дээшлүүлэх сургалт болно. Утас: 99076111

10.00 цагт МҮХАҮТ-д “Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт хэлэлцүүлэг болно.

11.30 цагт ШУТИС-ийн хичээлийн 8 байранд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслөөс тус сургуульд 4.2 тэрбум төгрөгийн үнэтэй сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 80063208, 99832535

12.00 цагт “Эрдэм” цамхагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Фловерс” компаниас хүүхэд асрах үйлчилгээний талаар мэдээлнэ.

12.00 цагт “Туушин” зочид буудалд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлаг байгуулсан талаар мэдээлнэ. Утас: 99461746, 99044402

15.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

Төрийн ордонд

09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Ерөнхий сайд

10.00 цагт  Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцах уулзалтаа Үндэсний геологийн албанаас эхэлнэ.

12.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газар, 

12.50 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай танилцах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button