СПОРТ

“Их дуулга”-д зодоглох жүдочид Будапештад очлоо

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдахаар тов зарлагдсан билээ.

“Гран При”-гээс “Их дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөнө.

IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг юм.

Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор “Хүннү Айр” компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр тэднийг хүлээн авч угтжээ. Баг, тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсны дараа коронавирусийн шинжилгээнд хамрагдсны дараа байрлах зочид буудалдаа хүрэлцэн иржээ гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button