СПОРТ

Саеид Моллаей “Их дуулга”-ын дэвжээнд Монголын далбааг анх удаа мандуулав

Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж буй жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээний эхний өдөр Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Түүний амжилтыг ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаейд үргэлжлүүлэн, хүрэл медалиар энгэрээ мялаав.

Иран жүдоч С.Маллаей иргэншлээ солин, Монголын нэрийн өмнөөс барилдах болсноосоо хойш анхны медалиа авч байгаа нь энэ. Ингэснээр өөр орны жүдоч Монгол Улсын далбааг олон улсын дэвжээнд мандуулсан анхны тохиолдол боллоо.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Саеид Моллаей эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Туркийн Мухаммед Кок, Шведийн Робин Пакеш нарыг цэвэр, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Николас Шиларыг хавирах мэхээр цэвэр ялсан.

Улмаар хагас шигшээд олимп, дэлхийн медальт, Канадын бөх Антоин Валоис-Фуртед ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын тамирчин Фрэнк Ди Витийг ялав. Ингэснээр Саеид Моллаей Монголын нэрийн өмнөөс барилдсан гурав дахь тэмцээндээ амжилт гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-25 12:01

өвөр монголчууд иргэншил хүсээд хэдэн жил хүлээдэг 1 муу л�##� бөх шууд авдаг

Зочин
Зочин
2020-10-26 14:21
Reply to  Зочин

Өвөр монголчууд Моллаей шиг амжилт гаргаж чадах уу? Жирийн иргэнтэй Сайдыг бүү харьцуул

S
S
2020-10-26 09:49
Reply to  Зочин

Mongoliin neriig delhiid gargaad yawj bgaa huniig zaawal ingej muugaar duudah zhaardlagaguim bishuu. Zugeer uwur mongolchuudad irgenshil olgoh hugatsaa n urt bn geed l shuumjlene biz. Mongold buruu yum hiigeegui huniig doromjloh heregguishd.

Холбоотой мэдээ

Back to top button