Нийгмийн
Сентрал Тауэрын зүүн талын зогсоол маргаашнаас төлбөртэй болно

Сентрал Тауэрын зүүн талд буй 51 авто машины зогсоол маргаашнаас эхлэн төлбөртэй болж буй юм байна. Мөн авто машинуудыг хоёр цагаас дээш зогсоохгүй аж.
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэвлэлд өгсөн тодруулгадаа “Авто зогсоолын нэгдсэн системийг туршилтаар явуулаад 10 гаруй хонож байна. Маргаашаас буюу 28-ны өдрөөс эхлэн төлбөр авдаг болох гэж байгаа. Туршилтын хугацаанд ямар нэг төлбөр аваагүй. Тухайн машин зогсоолд хоёр цагаас дээш зогсох тохиолдолд эхлээд зогсоолын цагдаа мэдэгдэнэ. Хэрвээ цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцвэл зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно” гэсэн байв.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.