УРЛАГ
“Алтан өд-2020” наадам ирэх сарын 2-ноос бүтээл хүлээж авна

Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2020” наадмын тов гарчээ.
Тодруулбал, 20 дахь удаагаа болж буй уг наадам ирэх сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 1 хүртэл бүтээл авах аж.
Тус наадам нь яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол гэсэн найман төрөлд бүтээл хүлээж авах бөгөөд шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.
Г.БӨРТӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.