УРЛАГ

“Алтан өд” наадам энэ сарын 24 хүртэл бүтээл хүлээж авна

Дотооддоо халдвар алдаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан “Алтан өд-2020” наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Харин оны шилдэг бүтээл шалгаруулах уг наадам бүтээл хүлээж авах хугацаагаа зарлажээ.

Тодруулбал, 20 дахь удаагаа болж буй уг наадам арванхоёрдугаар сарын 14-нөөс 24-нийг дуустал бүтээл хүлээж авах аж.

Тус наадам нь яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол гэсэн найман төрөлд бүтээл хүлээж авах бөгөөд шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.

Image may contain: text that says 'алтан ед -2020 утга зохиолын оны шилдэг бутээл шалгаруулах наадам эрхэм зохиолч TA: -яруу найраг -хуурнэл зохиолын томоохон хэмжээний бутээл -хуурнэл зохиолын богино хэмжээний бутээл -жужиг, киноны зохиол -хуухдийн зохиол утга зохиолын судлал, шуумж утга зохиолын орчуулга -баримтат болон шог хошин зохиол зэрэг 8 терлеер "алтан-ед 2020"-д оролцоно.'

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button