СПОРТ

Р.Даваадалай, Я.Дорж, Г.Жалаа, Ж.Алтангадас, Л.Очирбал нарт “Олимпийн алдар” одон гардуулав

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Кано түүний мэндэлсэн өдөр 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал бий болгожээ.

ЖБХ нь мөн энэ өдрөөр жүдогийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа бөгөөд дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан Монголын жүдочид зуны олимпийн наадмаас анхны медалиудыг эх орондоо авч ирсэн түүхт 40 жилийн ойн нэрэмжит МЖБХ-ны цуврал “Улаанбаатар 2020” насанд хүрэгчдийн 10 дугаар сарын тэмцээнийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм.

40 жилийн тэртээ “Москва-1980” XXII зуны олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд Р.Даваадалай, Ц.Дамдин нар хүрэл, мөнгөн медаль хүртэж байжээ. Дашрамд сонирхуулахад Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗХУ /Одоогийн ОХУ-ын иргэн/ Вячеслав Михайлов Хохлов дасгалжуулагчидтай:

-60кг ОУХМ Янжмаа Дорж VIII байрт

-65кг МУАБ, МУГТ Цэнд Дамдин-мөнгөн медаль

-71кг МУГТ Равдан Даваадалай хүрэл медаль

-78кг МУГД Довдон Дашжамц

-86кг МУГТ Дамбажав Цэнд-Аюуш

-95кг ОУХМ Дэндэв Амгаа

+95кг ОУХМ Гүсэм Жалаа

Оpen МУГТ Дамбажав Цэнд-Аюуш-шагналт V байр

Бэлтгэл хангагч тамирчид:

МУГТ Галдан Жамсран

МУГТ Жамбал Ганболд

МУАЖ, ОУХМ Дамдинжав Түвшинжаргал

ОУХМ Лхагвадорж Очирбал

ОУХМ Доёд Бадрах

МУГД Банди Ганбаатар

СМ Жигмэд Алтангадас

МУГТ Сарангэрэл Хүрэлбаатар

ОУХМ Шарав Ганбаатар гэсэн бүрэлдхүүнтэй жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчид 1976, 1980, 1984 оны олимпийн циклд бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн уралдаануудад оролцсон байжээ.

Тэмцээний нээлтийн ёслолд 1980 оны зуны олимпод эх орноо төлөөлөн оролцсон баг, бэлтгэл хангагч тамирчдын төлөөлөл хүрэлцэн ирж, тэмцээнийг нээж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар үг хэлсэн юм.

Мөн Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэв.

Олимпийн хүрэл медальт, МУГТ Р.Даваадалай, ОУХМ Я.Дорж, ОУХМ Г.Жалаа, СМ Ж.Алтангадас, ОУХМ Л.Очирбал нар МҮОХ-ны “Олимпийн алдар” одон, МУГТ Г.Жамсран, ОУХМ Ш.Ганбаатар нарт МҮОХ-ны "Алтан Очир" одонгоор тус тус шагнажээ. Үүний сацуу СМ Ж.Алтангадаст ОУХМ цол тэмгийн гардуулсан байна гэж МЖБХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button