ДЭЛХИЙ

Травис Скотт “Halloween”-ий хувцсыг нь шоолсны дараа Инстаграмаа устгажээ

“Halloween”-ий баяраас онцлох хамгийн чухал зүйл нь этгээд содон өмсгөлийн сонголт билээ. Харин реппер Травис Скоттын баярын өмсгөлийн сонголт тийм ч сайн байсангүй бололтой.

Тэрбээр Инстаграм хуудсан дээрээ бор өнгөтэй “Batman”-ий өмсгөл өмссөн зургаа байршуулсан. Харамсалтай нь үүгээр фэнүүдийнхээ хошигнолын бай болж орхижээ. Олон хүмүүс түүнийг “Batman”-тэй төстэй гэхээсээ илүү бясаатай ижилхэн харагдаж байна гэж сэтгэгдэл бичжээ.

“Halloween”-ий баяраас нэг өдрийн дараа (2020.11.01) түүний Инстаграм хаяг устсан байжээ. Зарим фэнүүд Скотт шинэ цомог гаргах гэж байгаа учраас үүнтэй холбоотой Инстаграм аккаунтаа устгасан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button