НийгмийнНИЙГЭМ

“Эвсэг” үзэсгэлэн худалдаанаас олсон ашгаа түр хамгаалахын хүүхдүүдэд зориулна

Үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд хүүхэд хамгааллын төлөө “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор нэгдлээ.

Тодруулбал, “Эвсэг” ХХК-ийн хамт олон худалдаа үйлчилгээний салбараас анхдагч болж “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд өөрийн үйлдвэрийн төв дэлгүүрт зохион байгуулна.

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эвсэг” ХХК, зохион байгуулагчаар “Зуу зуу” брэнд, Хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар оролцож байна. Тэд олсон мөнгөөрөө түр хамгаалахад байгаа хүүхдүүдэд туслахаар төлөвлөжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button