СПОРТ

МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг Монголын оюутны спортын наадмын аварга болов

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжин ажиллаж буй Монголын оюутны спортын V их наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд МУИС-ийн “Шонхорууд” баг түрүүлж, алтан медалийн эзэд болов.

Тэд аваргын төлөөх тоглолтод ИЗОУИС-ийн “Бүргэдүүд” багийг 95:78-аар хожсон юм.

Хүрэл медалийг “Отгон тэнгэр” их сургуулийн “Шилүүснүүд” баг хүртлээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд мөн МУИС-ийн “Шонхорууд” баг түрүүлж, “Отгонтэнгэр” их сургуулийн “Шилүүснүүд” баг дэд аварга болов. “Этүгэн” их сургуулийн “Ирвэсүүд” хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button