НИЙГЭМ

Согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоов

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран  хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалт хийж байна. 

Үйл ажиллагааг нь түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч  аж ахуйн нэгж байгууллага болон согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж байгаа юм.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх нэр бүхий хоёр зочид буудалд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн зөрчил илэрчээ.

Иймд буудлуудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button