Нийгмийн

З.Мэндсайхан: Хүнс, тээврийн машинд иргэд нууцаар дайгдан, эрсдэл үүсгэж байна

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Өнөөдрөөс 200 орчим тонн нөөцийн мах гаргаж байна. Иргэд нөөцийн мах дуусна гэж санаа зоволтгүй. Маргаашны цэгийн тоог нэмнэ. Нийлүүлэлт нь хангалттай. Гулуузаар нь хонины мах гаргасан учраас дуусчихна гэж санаа зовсон бололтой.

Дэглэмээ зөв сахиад, дэлгүүр, зах, цэгээс нөөцийн мах авах боломжтой. Хот хоорондод хүнсний тээврийн машинуудыг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Хүнс, тээврийн машинуудад иргэд нууцаар дайгдан явж, эрсдэл нэмж, хуулийн байгууллагад хүндрэл учруулж байна. Ийм эрсдэлтэй үйлдэл битгий хийгээрэй гэж иргэддээ уриалъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button