Нийгмийн

Улаанбаатар руу 1322 зорчигч нэвтрэн, 1420 иргэн гарчээ

Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна.

Эдгээр иргэн албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр зорчжээ.

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан.

Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button