НИЙГЭМ
БИЧЛЭГ: Хан хөхийн нуруунд ирвэс байдгийг анх удаа тогтоов

Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газарт анх удаа цоохор ирвэс бүртгэгдлээ.
Тус газрын Хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Хан хөхийн нурууны орчны бүс нутагт амьтдын байршил, тоо толгойг тогтоох зорилгоор 34 автомат камерыг гурван сарын хугацаатай суурилуулж, ажилласан юм.
Ингэж суурилуулсан камерын дуранд ирвэс бичигджээ. Ингэснээр тус нуруунд ирвэс байдгийг анх удаа баримтаар тогтоов.