УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: 100 тэрбум төгрөгөөр жорлон шинэчлэх ажил агаарт замхарч дуусна

“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд, 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шинэчлэхээр болсон нь УИХ-ын гишүүдийг нэлээд талцуулав.

УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жорлон шинэчлэх ажил агаарт хий дэмий замхарч дуусна. Би таван жилийн өмнө Дэлхийн зөнд хүсэлт тавиад, хэд хэдэн байгууллагатай хамтран Ховд аймгийнхаа хэдэн суманд боловсон жорлон байгуулсан юм. Одоо өнөөдөр нэг нь ч ажилладаггүй. Учир нь хөдөө, орон нутаг, сумууд дэд бүтэцтэй холбогдоогүй учраас ажлуулах боломжгүй. Зовлон үзсэн хүн ярьж байна шүү.

Одоо тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-тэй шууд гэрээ байгуулах нь. Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт байгууллага л гэрээ хийх юм шиг байна. Ингэж байгууллагаа санхүүжүүлэх нэг эх үүсвэрийг гаргаж авч байгаа юм байна. Тэгээд ч ийм хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” гаргах ёсгүй.

Дэлхий дээр зэсийн үнэ өндөр өссөн болохоор л “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа. Түүнээс биш удирдлага нь сайн ажилласандаа биш шүү. “Тийм өндөр үнээр ийм юм авч, тийм зүйл хийж” гэж Бадамсүрэн даргыг нь элдвээр шүүмжилж, дарамталж байгаад ингэж санхүүжүүлэхээр болж гэж харагдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2020 18:47

Ээ, үнэний хувьтай шүү. Гэхдээ Биеэрээ хариуцах эзэнтэй болчих шиг боллоо. Гэхдээ л гэнэтэй шүү дээ, бид мартахгүй асууж, сураглах болноо

тохуурхал
тохуурхал
12 сар 4, 2020 19:27

Монголд нүхэн жорлон үүсээд дор хаяж 100 жил өнгөрсөн баилгүи Тэгээд охид хүүхнүүд нь доодох нь хөлдсөн хүн баидаг юм уу Харин ч хороололд амьдардаг охидын бэлгиин ариун баид�##� па�##�антаи жорлонд суудаг охидыхоос хамаагүи эрүүл цэвэрхэн баисан гэж охидын эмч ярьж баисан шүү Ер нь хэн жорлон нэхээд бгаа юм болдоо

зочин
зочин
12 сар 4, 2020 19:39

хариуцана гэдэг худлаа,дэмий үг

ххх
ххх
12 сар 5, 2020 00:29

аж ахуй нэгжүүд дампуураад ард түмэн түлш хоолгүй угаартаж үлбэрч хөгшид эмний мөнгөгүй байхад жорлон 100 тэрбумаар шинээр барьна гэнэ. АН намын америк өвгөнтэй Оюунгэрэлийн жорлон төсөл 100 тэрбумыг авчээ. хогийн авгайг бид тэрбумтан болгож бгам у тээ. хэдийг нь Засаг авна гээд хувааж идэхээр батлаа вэээ. овоо новшнууд юм да

Zochin
Zochin
12 сар 5, 2020 08:43

Ene ch yostoi uneniig helleedee

Zochin
Zochin
12 сар 5, 2020 08:45

Ene ch yostoi uneniig helleedee JAWHLAN yamar ch hamaagui argaar idej l baiwal baraw gej baih shiwdee ..

Иргэн
Иргэн
12 сар 5, 2020 18:39

2020-12-05 18:47:47

МАН ямар ачаад явчих бишдээ?! Улс орон тусгаар тогтноод 100-н жил болж байна гадна дотны хүн амьтан ирэхэд үзүүлэх харуулах иргэдээ соён гэгээрүүлэх, энэ тэр гээд бодлогын хэмжжэнд хийгдвэл зохих ажлуудшдээ!? Тэр жорлон гээд ад үзээд байгаа асууд�##� ч хийгдвэл шаардлагатай ажил шүү!? Та нар тэгээд өмхий модон жорлогоо зөвшөөрөөд байгаамуу!? Ковид-19-өөр улс төржиж, шоудаж, шун�##�аа хөдөлгөж ЗГ-аа дарамтлахаа больцгоо!?

Холбоотой мэдээ

Back to top button