СПОРТ

БИЧЛЭГ: Ж.Марүямаг ялсан Абэ олимпод зодоглохоор болов

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Япон улс Токиогийн олимпийн дэвжээнд хэнийг сойх нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Дэлхийн хошой аварга Хифүми Абэ юү, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Жошиоро Марүяма юу.

Тэднийг хэнийг олимпод сойхыг сонгох халз барилдаан өчигдөр Токиогийн “Кодакон” ордонд болов.

Maruyama Joshiro and Abe Hifumi ready for Tokyo 2020 judo decider

Риогийн олимпоос хойш тэд хоорондоо дөрөв барилдахад Абэ 2017, 2018 оны Осакагийн “Их дуулгад”, Марүяма өнгөрсөн жил Бүх Японы АШТ, ДАШТ-ий шигшээд ялсан. Ингэснээр тэдний ялалтын харьцаа 2:2 болоод байв.

Энэ удаа хайнаагаа хагаллаа. Тэгэхдээ бүр замналынхаа хамгийн хариуцлага барилдаануудын нэгийг хийв.

Hifumi Abe outlasts Maruyama Joshiro, wins Japan Olympic judo berth

25 минут үргэлжилсэн барилдаанд Хифүми Абэ ялж, Токиогийн дэвжээнд зодоглох эрх авав. Харин Марүяма дэргэдээс нь үзэн, дээлийнх нь захыг мушгихаас өөр аргагүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button