УЛС ТӨР

С.Одонтуяа: БНСУ-д 12 монгол иргэн өлсгөлөн зарласны нэг нь жирэмсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Коронавирусийг амжилттай даван туулж буй орнуудын нэг нь Шинэ Зиланд. Иргэдэд мэдээллийг сайн өгөх л их чухал юм байна. АН энэ асуудлыг өргөн барьсан хуульдаа оруулж өгсөн. Тусгай үүргийн нислэг цуцлагдахад иргэд маш хүнд байдалд орж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д байгаа монголчууд хамгийн аюултай нөхцөлд байна. Тэнд яаралтай ирэх хүсэлт гаргасан 4000 иргэн бий.

БНСУ-д түр хамгаалах байранд эх орондоо ирэх хүсэлт гаргасан 12 иргэн өлсгөлөн зарласан. Тэдний нэг нь хоёр сартай жирэмсэн эмэгтэй. Маш аюултай нөхцөл үүссэнийг энэ харуулж байна. Нислэгийг гэнэт цуцлах хүний эрхийг байгаа юу. Үүнээс үүдэн гарсан хохирлыг хэн барагдуулах тодорхойгүй, иргэд мэдээлэлгүй хоцордог. ХЭҮК-оос “Гадаадад байгаа монголчуудыг авч ирэх нислэгийг гэнэт цуцлах нь буруу.

Хүний эрхийг зөрчиж байгаа асуудал” гэдэг шаардлага хүргүүлсэнд баярлаж байна. Хорих ангид ял эдэлж буй хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх боломжтой юу. Ял эдэлж буй хүмүүс дархлаа муутай. Тэгэхээр халдвар авах эрсдэл ихтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button