УЛС ТӨР

Д.Ганбат: Тэр сахилга хариуцлагын вакцинаа та нар өөрсдөдөө хий

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Коронавирустэй тэмцэх тухай хуулиар Засгийн газар маш их эрх мэдэл авсан. Маш их мөнгө зарцуулж байгаа. Үүнтэй нь харьцуулахад үр дүн нь ямар байгаа билээ. Өнөөдөр эрүүл мэнд байхгүй боллоо, эдийн засаг ч байхгүй боллоо. Нөхцөл байдал ийм байна.

Ерөнхий сайд байж байж байгаад нэг гарч ирэх юм. “Сахилга хариуцлагын вакцин гэж байдаг. Тэрийгээ ард түмэнд хийнэ” гэх юм. Энэ вакцинаа та нар өөрсдөдөө хий. Монголын ард түмэн энэ хүнд цаг үед үнэхээр хариуцлагатай байгаа. Хэлсэн болгоныг чинь биелүүлж байгаа. Тэгэхэд та нар яаж зохион байгуулж байгаа билээ. Автобусанд яаж чихэж байна, шинжилгээг яаж авч байгаа билээ. Та нар чадахгүй бол больвол яасан юм бэ. Ямар хариуцлага тооцсон юм бэ. Сая энд сайхан юмнууд ярих юм. Болж бүтэж байгаа нь хаана байгаа юм бэ. Өчигдөр 50 гаруй хүнээс халдвар илэрлээ.

Дандаа эргэж буцсан буруу шийдвэр гаргана. Чадахгүй байгаа бол Засгийн газар огцор. Чаддаг хүнээр нь хийлгэ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан одоо хаашаа юм бэ. Мэргэжлийн хүн мөн юм уу. Мөн юм бол яагаад Вакцины ажлын хэсгийг ахалдаггүй юм бэ. Яагаад Ерөнхий сайд нь ахалдаггүй юм бэ.

Дараа нь буруу зөрүү вакцин оруулж ирвэл Сангийн сайд нь “Би мэргэжлийн хүн биш” гэх юм уу. Тийм юм байхгүй шүү. Танай сайдууд ийм л байгаа шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button