ЯРИЛЦЛАГА

Г.Эрдэнэчимэг: Олны дэмээр манай гэр бүлийн амьдрал тэнгэр, газар шиг өөрчлөгдсөн

-Зургаан охины минь буян заяа түшлээ гэж үргэлж залбирч явдаг-

Үртэй хүн жаргалтай. Үрийнхээ инээж хөхрөн, аз жаргалтай байхыг нь харахаас илүү жаргал энэхэн орчлонд үгүй. Үүний сацуу ижийн хайрыг юугаар ч хэмжиж, зүйрлэх аргагүй. Өөр юутай ч жишиж үл болно. Амьдралын олон нугачаан дунд алаг үрийнхээ төлөө гэсээр өөрийгөө ч үл хайхран зүтгэж “Эвий дээ, үр минь” гээд хошуу дэвсэн суугаа ижий бүхэн үр хүүхэд биднийхээ бахархал нь байдаг. Миний, таны ч ээж бидний төлөө бүхнээ зориулдаг, өлсчих вий, даарчих вий гээд үргэлж сэтгэл нь зовниж суудаг.

Амьдралынх нь утга учир болсон зургаан охиноо бусдаас дутаахгүй өсгөхийн төлөө борви бохисхийх чөлөөгүй зүтгэн, хөдөлмөрлөж яваа түүнийг Г.Эрдэнэчимэг гэдэг. Амьдрал түүнд хэтэрхий их ачаа үүрүүлсэн ч байж мэднэ. Зургаан бяцхан үрээ бүртийтэл нь орхиод, 20-иод жил ханилж, хорвоогийн хатуу хөтүүг хамтдаа туулсан ханиа жирэмсэн үлдээгээд явсан нөхөртөө хэчнээн гомдовч энэ бүхэнд шантрах, сөхрөх эрх түүнд байгаагүй. Одоо ч байхгүй. Ирээдүйгээ хамтдаа ярилцан, амьдралынхаа учир утга, тулах баганаа гэж төсөөлж, итгэж явсан хань гэнэт нэг өдөр “Салъя” гэж хэлээд эрсхэн одох Г.Эрдэнэчимэгт ямар их хэцүү байсан бол. “Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж асуух охиддоо юу гэж хэлэх учраа олж ядсан ч “Хүрээд ирэх болов уу” гэж битүүхэн горьдлого тээн суусан өдрүүд түүнд хүнд байсан нь мэдээж.

Г.ЭРДЭНЭЧИМЭГ ДХИС-ийн ҮНДСЭН АЖИЛТАН БОЛЖЭЭ

Ээжийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийнх нь зургийг нийтлэв.

“Тууштай хүнийг амьдрал шагнадаг”, “Санаа зөв бол заяа зөв” гэдэг. “Зургаан охиноо л идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах юм сан. Боловсролтой, сайн хүн болгоод өсгөчихвөл би яах вэ” гэсээр өөрийгөө ч үл хайхран зүтгэж яваа түүнд итгэл, урам өгсөн, амьдралыг нь тодорхой хэмжээнд өөрчилсөн нэгэн үйл явдал өнгөрсөн жил тохиосныг уншигч та гадарлаж байгаа нь дамжиггүй.

 Г.Эрдэнэчимэг өнгөрсөн жил хөхөө өвлийн хүйтнээр нярай охиноо энгэртээ тэврэн, зургаан хүүхдийнхээ хамт ус авч явахад нь ДХИС-ийн багш, сонсогчид таарч, гэрт нь дөхүүлж өгчээ. Улмаар тэдэнд туслахын тулд “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аяныг санаачлан, сайхан сэтгэлт монгол түмэн эрвийх дэрвийхээрээ хандив өргөн, тусласан билээ.

ДХИС-ийнхан тэдний хашааг нь янзлан, гэр бэлэглэсэн баярт мөч.

“Биднийг гэх хүн байдаг юм байна” хэмээн баярын нулимс унагааж суусан Г.Эрдэнэчимэг үүнээс хойш яг жилийн дараа ямар амьдарч байна вэ. Монгол түмний сэтгэлийн дэмээр цугларсан хандиваар ДХИС-ийн багш, сонсогчид барьж өгсөн хашаанд, бэлэглэсэн бүрэн тавилгатай гэрт Г.Эрдэнэчимэг зургаан охиныхоо хамт хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, аз жаргалтай амьдарч байна. ДХИС оны эхэнд түүнийг ажилд авч, саяхан албан ёсоор үндсэн ажилтнаа болгосон гэнэ.

Жилийн өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан тэрбээр өдгөө ажилтай, тогтмол цалинтай, жаргал, зовлонгоо хуваалцах, түшээд авах хамт олонтой болжээ. Хэчнээн ядарч, амьдралын хатуу бэрхэд сөхөрсөн ч эргээд босох эрч хүчийг зургаан охиноосоо сэлбэж, тэднээрээ бахархан суугаа Г.Эрдэнэчимэгтэй утсаар холбогдон ярилцав.

Бид уг нь тэднийд очин, сурвалжилга хийхээр төлөвлөн, өдрөө товлочихсон байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас ийм хэлбэрээр хийлээ. Өнгөрсөн жил тэднийхээс сурвалжилга бэлтгэхдээ авсан, архивын зураг ашигласнаа тодотгоё.

ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ОХИДЫНХОО ГАЦУУРЫГ НЬ ЗАСАЖ ӨГСӨН

-Сайхан өвөлжиж байна уу, Та. Өнөөдөр (өчигдөр) таныг амарч байгаа гэж дууллаа. Зургаан охинтойгоо бужигнаж сууна уу?

-Олон түмнийхээ буянаар тохьтой, тухтай сайхан амьдарч байна. Зургаан охины минь буян заяа биднийг түшлээ гэж үргэлж залбирч явдаг. Дөрвөн охин минь сургуульд сурдаг. Том нь XII, бага нь нэгдүгээр анги. Теле хичээлийг нь давтуулаад, ёстой завгүй бужигнаж сууна. Хүүхдүүд минь хөөрхөн тусад орсоор байгаа. Томчууд нь дүү нараа хараад, ажил хийхэд ер ажирдаггүй. Ажлаас ирэхэд гэрээ цэмцийтэл нь цэвэрлээд, хоолоо хийчихсэн сууж байдаг юм. Манайх интернетгүй. Хүүхдүүдийнхээ теле хичээлийг давтуулахын тулд заавал дата хэрэг болдог нь заримдаа хүндрэлтэй байдаг.

-Хүүхдүүд өдөр бүр теле хичээлээ үзэж амждаг уу. Заримдаа хичээл нь давхацдаг байх.

БИДЭНД ҮРГЭЛЖ ТУСАЛЖ, ДЭМЖДЭГ ДХИС-ийн ХАМТ ОЛНООРОО БАХАРХДАГ

ДХИС-ийнхан тэдний хашааг нь янзлан, гэр бэлэглэсэн баярт мөч.

-Ёстой тэгдэг шүү. Хичээл нь давхацсан үед яалт ч үгүй нэгнийх нь хичээлийг л үзүүлэхээс өөр аргагүй. Зурагтаар давтахаар нөгөөхөд нь нөхөж үзүүлээд, хичээлийг нь хийлгэдэг. Нээрэн хэд хоногийн өмнө хүүхдүүдийнхээ гацуурыг засаж өгсөн. Өнгөрсөн жил бидэнд бэлэглэсэн юм.

-Та ер нь ДХИС-д ажилд ороод хэр удаж байгаа вэ?

-Би 2020 оны эхэнд ДХИС-д үйлчлэгчээр ажилд орсон. Уржигдар тушаал гараад, үндсэн ажилтан нь болсон. Одооноос сав угаагчаар ажиллана. ДХИС-ийн хамт олон их сайхан хүмүүс байдаг. Хамт олноороо бахархдаг. Бидэнд үргэлж туслаж, дэмжиж яваад нь баярлаад баяршгүй. “Баярлалаа” гэдэг үг багадна. Хэд хоногийн өмнө ажлаас хүүхдүүдэд минь шинэ жилийн бэлэг өгсөн. Манай хэд бөөн баяр. Хамт олонтой байх их сайхан юм аа. Манай ажлынхан хүүхдүүдэд минь их сайн.

-Одоогоос яг жилийн өмнө “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” нэртэй сайн үйлсийн аян өрнөн, танай гэр бүлд тусласан. Жилийн дараа эргээд харахад таны амьдралд ямар том өөрчлөлт гарав?

-Манай гэр бүлийн амьдрал тэнгэр, газар шиг өөрчлөгдсөн шүү дээ. Тухайн үед би ажилгүй, хүүхдийн мөнгө, “Цалинтай ээж”-ийн мөнгөөр л амьдралаа болгодог байсан. Тэр үед би ДХИС-ийн багш, сонсогч нартай таараагүй бол гэж төсөөлөхөд бэрх. Одоо тэгэхэд би ажилтай, хамт олонтой болж, ийм сайхан гэрт амьдарч байна. Нэгнээ гэсэн монгол түмний сэтгэл ямар их хүчтэй гэж санана.

ДХИС-ийн хамт олон, монгол түмэн надад тэгж туслаж, хандив өргөхөд үнэхээр урамшсан. Хүмүүс биднийг ингэж дэмжиж байхад би шантрах учиргүй. Хүүхдүүд минь миний ирээдүй. Зургаан охиноо л хүний дайтай, боловсролтой, сайн хүн болгон хүмүүжүүлж, өсгөх нь миний гол зорилго. Үүндээ хүрч чадна гэх итгэл нэмэгдсэн. Том охин минь энэ жил XII анги. ДХИС-д сурах хүсэлтэй. Ууган охиноо л их сургуульд оруулаад, мэргэжил эзэмшүүлчихвэл болох гээд байна. Энэ ташрамд, ДХИС-ийн хамт олон, тус сургуулийн багш Л.Батсүрэн, Х.Эрдэнээ болон “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аянд ханив өргөн, бидэнд тусласан бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье.

“ХЭЦҮҮ БАЙНА” ГЭЭД БИ ШАНТАРВАЛ ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ ХЭН ТЭЖЭЭХ БИЛЭЭ

Ээжийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийнх нь зургийг нийтлэв.

-Өнөөгийн нийгэмд өрх толгойлсон эмэгтэй хүн зургаан хүүхэд өсгөх амаргүй. Та хэрхэн зохицуулдаг вэ. Шантрах үе заримдаа гарах юм уу?

-Үнэнийг хэлэхэд хэцүү, хэцүү. Хэчнээн хэцүү байсан ч гүрийгээд зүтгэх нь миний үүрэг. “Хэцүү байна” гээд би шантарвал хүүхдүүдийг минь хэн тэжээх билээ. “Хичээгээд байхад болно оо” гэж сууна. Итгэлээ би алдахгүй ээ. Өдий хүртэл зүтгэж чадсан юм чинь цаашдаа ч болгоно доо. Энэ жил л гэхэд дөрвөн хүүхдийн хичээлийн бэлтгэлийг хангах, сургуульд сургах амаргүй л байна.

-Цалин нь та хэдэд хэр хүрдэг вэ?

-Ажлын цалин, хүүхдийн мөнгө овоо нэмэр болдог.

-Та нээрэн энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр одон авсан бил үү?

-Тэгсэн. Өнгөрсөн долдугаар сард Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө гардаж авлаа. Манай Баянзүрх дүүргийн 50 гаруй ээжид “Эхийн алдар” одон олгосноос би хамгийн түрүүнд энгэрээ мялаалгасан. Тэдний дунд би ганцаараа нэгдүгээр одон авсан болохоор хамгийн түрүүнд надад гардуулсан гэнэ лээ. Төрийн ордонд, Ерөнхийлөгчөөс одонгоо гардаж авахдаа ээж болсноороо, зургаан хөөрхөн охиноороо үнэхээр их бахархсан.

ААВ НЬ “БИ АЖИЛГҮЙ. ЮУГАА ӨГӨХ ЮМ БЭ” ГЭЭД ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ОГТ ӨГДӨГГҮЙ

ДХИС-ийн багш, сонсогчид хашаа барин, зоорь, жорлонг нь засаж өгч буй нь.

-Нөхөр тань та хэдтэй холбоо барьдаг уу. “Хүүхдийн тэтгэмж” өгдөг үү?

-Бидэнтэй холбоо барилгүй бараг олон жил болж байна. Хамгийн сүүлд шүүх дээр уулзсан. Шүүхээс уг нь түүнд “Та хүүхдүүдийнхээ эцэг нь. Сайн харж хандан, дэмжвэл ирээдүйд таныг асарна. Хэдийгээр эхнэрээсээ салж байгаа ч эцгийнхээ үүргийг гүйцэтгэн, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” гэж хэлсэн. “За, тэгнэ ээ” гэсэн мөртлөө ганц ч удаа хүүхдийн тэтгэмж өгөөгүй. “Ажилгүй. Би юугаа өгөх юм бэ” гэдэг. “Өргөдлөө авчих” гэж надаас гуйдаг. Би халгаадаггүй юм. Одоо хүүхдүүд томорч байна. Тэр хэрээр хэрэглээ нэмэгдсээр байгаа. Би ганцаараа энэ бүхнийг зохицуулж чадахгүй шүү дээ. Мэдээж бидэнд мөнгө хэрэгтэй. Нөгөө талаар эцэг нь зургаан хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Тэгж бодоод би өргөдлөө татаагүй.

Намайг жирэмсэн байхад бид хоёр салсан. Зургаагийн зургаан хүүхдээ өнчрүүлээд яах вэ гэж би зөндөө тэссэн, тэвчээртэй хүлээсэн. Аавгүй өсөх хэцүү шүү дээ. Би хэчнээн тэссэн ч үнэндээ сүүлдээ шантардаг юм билээ. Уг нь архи нэг их ууж, агсан согтуу тавьдаггүй. Гэвч ажил хийх дургүй, залхуу, бидэнд ер анхаарал, халамж тавьдаггүй байсан юм. Эцэг, эх нь л юу гэнэ аясаар нь явдаг, намайг, хүүхдүүдээ хүн чинээ тоодоггүй байсан. Өөрчлөгдөх байх гэж би зөндөө хүлээсэн. Тэвчээрт хязгаар байдаг юм билээ.

-Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг нь энэ. Гэр бүл саллаа гэхэд ихэвчлэн эмэгтэй хүн хүүхдүүдээ өсгөөд, хамаг хариуцлагыг үүрээд үлддэг. Эрэгтэй хүн өөр хүнтэй суугаад, эцгийн хариуцлагаас бултах нь олонтаа. Үр хүүхэд төрүүлж, өсгөснийхөө төлөө эмэгтэй хүн яагаад ийм ачааг нуруундаа үүрэх ёстой гэж. Надад лав шударга бус санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Харин тийм ээ. Зургаан хөөрхөн хүүхдээ салгаад яах вэ гээд би зүтгэчихсэн юм. Аавд нь нэгийг нь ч өгөөгүй. Одоо зургаан охинтойгоо сайхан амьдарч байна.

Жилд дунджаар 4000 орчим гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр нэг гэр бүл 1-2 хүүхэдтэй байсан гэж бодоход 8000 хүүхэд “золиос” болж үлддэг гэсэн үг. 2019 оны байдлаар өрх толгойлсон 72.000 эх, 19.500 эцэг байжээ. Мөн 2018 онд 4200 гэр бүл цуцлуулснаас ердөө дөрөвхөн хувь нь хүүхэдгүй байсан гэнэ. Үүний сацуу гэрлэлтээ цуцлуулсан аавуудын 80 гаруй хувь нь “Хүүхдийн тэтгэмж” өгдөггүй, хариуцлага хүлээлгүй өнгөрдөг гэсэн судалгаа бий. Ийм хариуцлагагүй эрчүүдийн улмаас Монголд 80-аад мянган эх өрх толгойлж, өөртөө ахадсан ачааг нуруундаа үүрч явна.

ИЙМ ХӨӨРХӨН ЗУРГААН ОХИНТОЙ БИ ХАМГИЙН “БАЯН” ЭЭЖ

Ээжийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийнх нь зургийг нийтлэв.

-Амьдралын гол утга учир, үнэ цэн юунд байдаг гэж та боддог вэ?

-Хүүхдүүд минь инээлдээд, аз жаргалтай байхыг харах хамгийн сайхан. Эрүүл саруул, аз жаргалтай байвал тэгээд л болно. Амьдралаас илүү хүсэх юм үнэндээ алга. Ийм хөөрхөн зургаан охинтой би хамгийн “баян” ээж. Юугаар ч үнэлж, сольшгүй эрдэнэ бол хүүхдүүд минь. Хүмүүс “Зургаан охин чинь том болохоор чи ёстой жаргана аа” гэдэг. Одоо түрүүчээсээ тусад ороод би жаргаж байна аа, жаргаж байна.

Энэ хичээлийн жилд гурван хүүхэд минь “Хонхны баяр”-тай. Том охин минь XII, дунд охин минь тав, бас нэг охин минь нэгдүгээр анги төгсөнө.

Ташрамд дурдахад, Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бага насны хүүхдийн зургийг нийтлэх нь хүний эрхэд харшлахыг бид хүндэтгэж байна. Тиймээс Г.Эрдэнэчимэгийн хүүхдүүдийн зургийг ээжийнх нь зөвшөөрлөөр нийтэлснээ тодотгоё.

Бид өнгөрсөн жил “Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх” нэртэй сурвалжилга бэлтгэж байсныг уншихыг хүсвэл ЭНД дарж сонирхоно уу.

Ээжийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийнх нь зургийг нийтлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

35 Сэтгэгдэл

  1. Aguu eej bnaa.buur nulimas garchihlaa…orgodoloo avahgui bj bgaad ter muu nohor etsegiig n shorond hii.6 huuhdiig yaaj bol gj hayaj chadaj bnaa.muu er bn.iim sain busguid muu er taaraldah gj.

  2. Ийм үүргээ мэддэггүй хүнээр тэжээлгэх сонирхолтой эрчүүд олон бгаа юмдаа. Ядаж л хүүхэд хийгээд байлгүй тэр хамга########таа хэрэглэж бмаар юм. Арай тэрнийгээ ч эмэгтэйчүүдээр да####гах хүсэлтэй юм биш биздээ эрчүүдээ

  3. Зовж зүдрэх нэгэн үеийг давлаа, одоо цаашдаа амг####ан жарг####тай амьдрах цаг ирсээр байх болноо. 6 сайхан охиныхоо төлөө мэрийх амьдр####ын агшин бүр нь аз жарг#### болон хувирсаар байх болтугай. Дэмнээд авсан тэр ажлын хамт олон маш сайхан хүмүүс байна. Та бүгдэд амжилт хүсье ээ.

  4. Zalhuu parazit huntei niilcheed yund ni naidaj huuhed tsuvuuldag bainaa. Mongol erchuud bol ugaasaa hariutslagagui tsatsaj l yavdag ###nuud shuu dee, teriig emegtei hun l uhaanaaraaa zohitsuulah heregtei. 1, 2 huuhed gargaad uurchlugduugui hun heden ch huuhed tsuvuulsan uurchlugduhgui. Huuhed gedeg togloom bish, yalanguya archaagui etseg ehiin nergui zarts boloh gej turuh yosgui. Hun shig amidruulj chadahgui bol hiree medej zulzagala!

    1. За больдоо нэг хэвээр цутгачихсан юм шиг байхад.. Дүү нар минь та нарт сайхан ирээдүй байгаа. Цаг хугацаа харавсан сум шиг л өнгөрнө. Хичээл номондоо шамдан сур####цаарай, боловсролтой мэргэжилтэй болох нь чух#### шүз.

      1. Хүмүүс яасан хачин юм бичдэг юм вэ ёс зүй гэж ####га үр хүүхэдтэй хүн баян гэдэг шү амьдр####д нэмэр болохгүй хүнээс с####сан дээр үр хүүхдэ бодоод сэтгэл амар иимэрхүү амьдр#### надад тохиолдож 3 хүүхдэ чирээд орох оронгүй явж байсан үе надад байдаг 3 уулангиин дээд сургууль төгссөн хувиараа оёдол хиигээд л бакнаас зээл аваад л төлвөр төлөөд байдаг байлаа одоо бол амьдр#### ш#### өөр болсон

  5. Эхнэр нөхөр 2т гэр бүл төлөвлөлт гэж огт мэддэггүй хүмүүс юм бх даа. ийм олон хүүхэд гаргахаар амьдр####даа түүртээд хаяад явсан байхдаа. ямар аймар гахай нохой шиг олон төрдөг юмбэ, 1,2хон хүүхэд гаргаад хэний ч царай харахгүй өсгөж хүн шиг рүн хийвэл тэр монголын баялаг шүү. энэ олон дутуу гувцуу өссөн охид өнгө мөнгөнд нүдээ унагасан хямдхан амьтад болчих вий

  6. Тэнэг сэтгэгдэл бичээд бгаа нөхдүүд зүгээр л агасчихаад ч дээ. Та нараас хоол гуйсан биш.

  7. Шүүхд хүүхдүүдийнхээ тэтгэмжийн мөнгийг авч өгүүлэхээр өргөдөл өгөөд шүүхээс ####бадан ажил хийлгээд олгуулдаг юм шдээ

  8. Ханд####т авах чинь бол 70 дугаар асууд#### шүү та нар, ингэж хүүхдүүдийн царайг олонд дэлгэж болохгүй ээ нөхдүүдээ, энэ бол хүчирхийлэл шүү учир мэдэхгүй хүүхдүүдийн царай төрхийг олон нийтэд ингэж дэлгэж болохгүй ээ хүний нэр хүртэл нууц####даг байт#### мөнгө олж ханд####т авч л байв#### бусад нь хамаагүй юу арай л байна шүү

    1. Yag unen. Eejees n zuvshuurul avlaa geed ohin huuhfuudniin nuutiig il taviad baihdaa yahavdee. Huvia hicheesen niitlelch , site ! Medee beltgej baigaa yum bol hunii erhend haldahgui baij sur.

  9. Хуулиа өөрчилөх шаардлагатай бн
    Эрчүүд бас хариуцлага хүлээх хууль бх ёстой зөвхөн тэтгэмж ч биш

  10. Үр хүүхдээ өсгөж өндийлгөхгүй хаяад явсан эрчүүд хөгширөөд ядрахын цагтаа би өдийд жаргаж явах ёстой хүн байсан юм гэж үгээ хэлдэг юм билээ

  11. Сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө хамаг ачаагаа үүрэн зүтгэж буй эмэгтэй юм. Гэхдээ эрчүүд ийм з####хуу арчаагүй байхад олон төрж, амьдр####аа хэцүү болгож үр хүүхдийнхээс амьдр####ыг дутуу дулимаг байлгаж, хүүхэд насыг нь бэрхшээл дүүрэн, аз жарг#### бага, тв хичээлээ сурах нөхцлийг нь бүрдүүлэхгүй амьдрах амар юм биш. Найдваргүй эрчүүдэд амьдр####аа даатган, ойрхон олон төрж, өөрийгөө болон төрүүлсэн хүүхдүүдийнхээ амьдр####ыг хэцүү болгохгүй байгаасай гэж бусад охид бүсгүйчүүдэд зөвлөe. Амьдр#### гэдэг бодлогогүй, төлөвлөлтгүй, урсг####аараа явдаг зүйл биш шүү. Хүүхэд өсгөх зард#### гэж байна. Бүхнийг х####амжид даатгаж хий хоосон найдах, тодорхойгүй ирээдүй энэ бүхэн эрсдэл.

  12. Anhnaasaa tiim zalhuu halamjgvi hvntei niileed teriig tanij medcheed yun d itgej ingej gahai nohoi shig olon tordog bn aa.orchin ved ter har yumandaa medegdehgvi emegtei hvn ooroo bie daagaad hamgaalah zondoo l arga bn spirial gd.iim hetsvv nohtsold ingej amidruulah gj torvvlsen bhdaa neg talaaraa hvvhdiin erh zorchij bn

  13. ТУСЛАЖ ДЭМЖИЖ АЖИЛД АВЧ АЖИЛЛУУЛЖ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД ТУСЛАЖ ДЭМЖСЭН #ДХИС~ийн ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА.
    ГАЙХАЛТАЙ ХАМТ ОЛОН МУНДАГ ХАМТ ОЛОН УДИРДЛАГА САЙТАЙГИЙН ШИНЖ ДЭЭ.
    БАЯРЛАЛАА БАЯРЛАЛАА БАЯРЛАЛАА

  14. Хүүхдүүд нь сайн хүнтэй суугаад болох л байх. Харин энэ эмэгтэй жарг#### үзсэнгүй дээ. Ханиа зөв сонгохгүй бол хэцүү дээ

  15. Busdiin yunii omno muulj doosh ni hiihee boddog sots uyiin hosghchuulee bolowsrolgui uhamsargui gedgee yund gaihuulnam bee ta nart hunii amidrl tiim hmaatai bdg ymuu hetrhii ys zuigui gahai nohoinoosoo ch doloon dor amitad bh ymdaa ene eejiin amidral ta nart tgj ih hmaatai bdg ymu eguuriin hamt olon ch gsn huuhduudiin zurgiig olon niitiin suljeend tawij handalt awdag ni tuiliin teneg alham ymaa

  16. 6 охид нь ээжийгээ ч ёстой ####гандээрээ бөмбөрүүлэн асрандаа.
    Зүгэрээ,зүгээрДчад####-тэнхээ-нас байгаадээр наадхи хэдэн хөөрхөн иохидоо өсгөөд авчих.
    Хамгийн гол нь шантарж ОГТ болохгүй – завгүй байгаа чинь л хамгийн гол түлхэц.

  17. Та нарт хүний хэдэн хүүхэдтэй болох яаж төрөх нв хамаа бну? Өөрсдөө арчаатай явж бгаа ч юм шиг хэнээс ч юм гуйхгүй амьдарч болж байхад л дхис ын хүмүүс таарч тусламж дэмжлэг үзүүлсэн болхоос ээж нь хүүхдүүдээ нээх зовоогоод бсн юм бхгү л байх…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button