НИЙГЭМ

10 мянга орчим ААН 30 тэрбумын торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан.

Гэвч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг 2020 оны арван 12 дугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлж заасан хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гараад байна.

Эх сурвалж: ХНХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-06 21:05

Шимтгэл нь төлөгдөх хүртэл ажилтнууд нь нийгмийн даатг�##�ын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй болохоор ажилтнуудад учрах энэ хохирлыг ажил олгогч нь хариуцаж дээ хөөрхий, ингэж нүглийн нүдийг гурилаар хуурч яадаг байна аа

Холбоотой мэдээ

Back to top button