Нийгмийн

Ц.Мянганбаяр нарыг шүүх хуралдааныг товлолоо

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-д гэмт хэрэгт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт товлолоо.

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт ”нөхөн сэргээлт хийх, алт олборлох” чиглэлээр хамтран ажиллана гэж хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 19:50

Мянганбаяр з�##�илж авсан хөрөнгөө өөрийн нэрээс с�##�сан, хамтран амьдарч байсан эхнэрүүд, загвар өмсөгч нар хүүхдүүдийнхээ нэрлүү шилжүүлсэн бх, одоо түүнд юу ч байхгүй гэж сонссон бас иргэний хэргийн шүүхээр Монгол газар ХХК-ий дампуурлыг зарласан байсан.

Зочин
Зочин
2021-01-19 21:43

MYANGAN MYANGUUJIN GEED zarlaad udjiinshdee

кк
кк
2021-01-19 22:22

монголын 8-н топ цуглах нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button