Нийгмийн

Дарга нар УУЧЛАЛ гуйгаад ч яах билээ, УОК-ын байгаа царай нь энэ

Өчигдөр /2021.01.19/ Нэгдүгээр төрхөд амаржаад удаагүй байгаа эхээс ковид-19-ийн халдвар илэрсэн харамсалтай тохиолдол гарсан. Нярай эхийн нөхрөөс нь вирүс илэрсэн тул эхнэрийг нь шинжилж, улмаар эерэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэрбээр 2021.01.14-ннд Нэгдүгээр эмнэлэгт төрөхөөр хэвтсэн бөгөөд өмнөх нь түргэвчилсэн оношлуураар сөрөг гараад байсан юм.

Тэгвэл өчигдөр орой амаржаад удаагүй байгаа эхийг нярайн хамт тусгаарлах ажиллагааг холбогдох албаныхан зохион байгуулсан юм. Энэ үеэр амаржсан эхийг гэрийн халад, углааштай нь гаргаж, дэрээр амыг нь халхлах байдлаар эмнэлгийн машинд суулгасан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.

Энэ талаар сошиал орчинд “Халдвар авсан л бол иргэдээ хүн гэж үзэхээ байсан төр”, “Ямар харгис юм бэ. Дулаан хувцсыг нь өмсгөөд гаргаад ирэхэд юу нь болохгүй байна”, “Иргэдтэйгээ нохойноос дор харьцаж байна”, “Яагаад ийм хүн чанаргүй юм бэ. Энэ тусгаарлах гэж байгаа хүмүүст хайрлах сэтгэл алга уу” гэхчлэн шүүмжилсээр байна.

Монголчууд цаг агаарын эрс тэс уур амьсгал, амьдрах онцлог, зан заншлаас үүдэж дөнгөж төрсөн эхийг ихэд хүндэтгэн үздэг онцлогтой ард түмэн. Амаржаад удаагүй байгаа ээжийг хүнд юм өргүүлэх, дааруулах, толгойн ороолтгүй гадагш гаргахгүй байх зэрэгт онцгой анхааран, хоол унд тэргүүтэй бусад хангамжид нэн их ач холбогдол өгдөг билээ. Энэ утгаараа амаржаад удаагүй байгаа эхийг нимгэн хувцастай, аманд нь дэр бариулан гаргаж ирсэн нь шүүмжлэлд өртөхөд хүргээд байгаа юм.

Улмаар өчигдөр орой УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд хандан, уг асуудлаар уучлал гуйсан юм. Тэрбээр амаржаад удаагүй байгаа эхэд хүнлэг бус хандсан ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцохоо илэрхийлсэн юм. Гэвч хүнлэг ардчилсан нийгэмд ийм төрлийн кэйс дээр дарга нар уучлал гуйлаа гээд ч яах билээ. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амжаржих газрын дарга А.Дүүрэнбилэг нарт хариуцлага тооцох асуудал өнгөрсөн шөнө яригдав.

Хот руу нэвтрэхээр 100 гаруй НЭМГ, НОК руу залгаж тусламж хүссэн иргэн амиа алдахад УОК уучлал гуйгаад л өнгөрсөн. Ер нь ийм үйлдлүүд дээрээ ямар ч зохион байгуулалтгүй, төлөвлөгөөгүй байгаагийн л илрэл. Дээрээс нь ажил хийж байгаагаа ял гээд бодчихсон алба хаагчдаа хэдий хүртэл эвийлэх вэ. Үүн дээр хэдэн эмчид хариуцлага тооцлоо гээд хүнлэг бус кэйсүүд цаашдаа зогсохгүй нь ч тодорхой билээ. УОК-ын байгаа царай нь энэ юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-20 09:58

Эмчид биш УДИРДЛАГЫН ЧАДВАРГҮЙ.ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖТЛГЭЭ ХУДЛАА ГАРДАГ ЮМ БН.ТӨРЖ БГАА ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН БАЙМААР НӨХӨР ГЬ ЭeРЭГ ГАРСАНЫ ЛАРАА Л ЭХНЭРЭЭС НЬ ЭeРЭГ ГАРЛАА.ИЙМ ХӨГИЙН ЮМ БАЫХ УУ? НААД ЭМНЭЛГҮҮДЭЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АРИУТГАЖ ЯНЗЛААЧЭЭ!

бодлын хулгайч
бодлын хулгайч
2021-01-20 11:34

УОК. НОК ХООРОНДОО УЯЛДАА ХОЛБООГҮЙ . ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД НЬ ДАНДАА ЗӨРЧИЛДДӨГ. УДИРДЛАГУУДЫГ НЬ ӨӨРЧИЛБӨЛ ЯАСИЙН.

ХҮН
ХҮН
2021-01-20 14:16

ДООШОО ХАРИУЦЛАГА ТООЦОХ БИШ. ДЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭВЭЛ ЯАСАН ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button