Нийгмийн

"Монос” -ын оффист ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт нийт 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 13 хүнээс халдвар илэрлээ. Тэдний дунд Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд ажилладаг нэг эмч байсан. ЭХЭМҮТ 900 гаруй ажилтантай. Эхний байдлаар 600 хүний шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй. Мөн "Монос” -ын оффист ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын зургаан хүнээс халдвар илэрлээ. Түүнчлэн АТГ-т ажилладаг хүн, түүний гэр бүлээс халдвар илрээд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баян Намсрай
Баян Намсрай
2021-01-20 12:39

Ингээд л өдөр болгон х�##�двар тараад л байгуу.. Хэд хүрч бж зогсох юм. УБ ниитээрээ х�##�двартай блоход их ойрхон блж бна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button