Нийгмийн
Нийслэлээс 1485 тээврийн хэрэгсэл гарч, 1427 автомашин нэвтэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч нэвтэрсэн байна. Харин 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна. Тэдгээр иргэдэд эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй аж.