УЛС ТӨР

28-р тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтааж хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Үүгээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ талаар СЕХ-ны дарга П.Мягмарнаран дараах тайлбарыг өглөө.

“УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулна. Ингэхдээ зардлыг нь ч мөн багтаана. Ерөнхийлөгчийн сонгууль 26 тэрбум төгрөгөөр хийгдэнэ, төсөвт суусан. Харин 28-р тойргийн сонгуулийн зардал 900 орчим сая төгрөг болж байна.

Харин одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэхийг бид шийдэхгүй. Бид нэр дэвшүүлсэн хүнийг л бүртгэж авах л үүрэгтэй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button