УЛС ТӨР
Ж.Сүхбаатар: Саналын хуудаст санаа зовоод байгаа бол Д.Сумъяабазар төлчих байх
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Үүгээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд 28-р тойргоос нэр дэвшиж сонгогдсон Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга болгосон МАН өөрөө нөхөн сонгуулийн зардлыг гаргаж, зохион байгуулах хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлэв.
Үүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Та Д.Сумъябазарын сонгогчдод санаа зовоод байгаа бол тэр хүн ажиллах ёстой фронт дээрээ л байгаа. Саналын хуудас хэвлэх зардалд санаа зовоод байгаа бол тэр хүн төлчих л байх. Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын эрх ашиг хохирсон гэж та яаж мэдээд байгаа юм” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
фронт энэ тэр гэнэ шүү