УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Үүгээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэж, санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд тогтох, 28-р тойргийн нөхөн сонгуулийг хамт зохион байгуулахыг дэмжсэн.

Ингээд санал хураалт явуулахад 63 хувийн саналаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төсөлд: Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгдүгээр сарын 25-наас эхлүүлэх, анхан шатны санал хураалтыг зургадугаар сарын 9-нд явуулахаар заасан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button