УЛС ТӨР

Ж.Бат-Эрдэнэ: Халаа сэлгээ хийж байх цаг биш шүү сайд нар аа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Сайд нарт ажлын амжилт хүсье. Энэ хүнд цагт эдийн засгийг авч үлдэхэд нэлээд ажил хийх байх. Найман сайд шинээр орж ирж байна. Юун түрүүнд халаа сэлгээ хийгээд явчихав аа. Тэгж байх цаг үе биш шүү. Мэдээж дунд, доод түвшинд хариуцлага сайжруулах тал дээр гоц анхаарч ажиллах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой шүү. Салбараа их мэддэг болоод, өөрөө өөрсдийн мэдлээрээ удирдах гээд далийгаад явчихдаг шүү.

Салбар бүрт баялаг бүтээгчдээ, аж ахуй нэгжээ дэмжих ажилд гоц анхаараарай. Эдийн засгаа тэлэх тал дээр өөрийг туг болгож ажиллаарай гэж сайд нарт захиж байна.

Л.Энх-амгалан сайдын хувьд нэлээд бүтээлч хүн. Энэ салбарт нэлэд зүйл хийх байх гэж найдаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт үндсээр нь хөндөх зүйлс байгаа. Эрүүл мэндийн салбар нэлээд хөдөлгөөнтэй байгаа шүү. Эмнэлгийн даргын үүднээс битгий хараарай. Бүтнээр нь томоор нь харж ажиллаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button