НИЙГЭМ

Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс эхэлж олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс олгож эхэлж буй талаар ХНХЯ-наас мэдээлсэн байна.

Бусад халамжуудын тухайд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг хоёрдугаар сарын 8-наас
  • Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгогдож эхэлсэн бол
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна.

Иргэд бүх төрлийн халамжийн үйлчилгээгээ зааван банкны салбаруудад биечлэн ирж биш, ehalamj.mn сайтаас авах боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button