УЛС ТӨР

Оюутолгойн гэрээг ашигтай болгоход хяналт тавих 20 гишүүнтэй ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын даргын 2021 оны хоёрдугаар сарын 09-ний 14 дугаартай Ажлын хэсэг байгуулах захирамж гарчээ. Энэ ажлын хэсэг Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ажлын хэсэг юм. Ажлын хэсэг УИХ-ын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй. Анх удаа томоохон ажилын хэсэг байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажиллахаар болжээ. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтжээ.

Энэ талаар ажлын хэсгийн игшүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээ байгуулагдаад 10 жилийн дараа анх удаа УИХ тодорхой шийдвэр гаргасан. Энэ бол Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоол баталсан. Энэ ажлыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Гэхдээ ганц Засгийн газар хийх ёстой гэх биш УИХ энэ ажилд санаачлагатай ажиллаж, хамтарч, тодорхой шийдвэр гаргах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэж байгаа юм.

Оюутолгойн гэрээний асуудлаар олон нийт зөрүүтэй мэдээлэлтэй явж ирсэн. Саяхныг хүртэл энэ гэрээг ашигтай гэж мэдэгдэж байсан. Гэтэл Оюутолгойн гэрээ болон  түүнийг дагасан далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болох Дубайн гэрээ Монгол Улсад хор хохиролтой байгаа гэдэгтэй санал нийлж байна. Олон нийт ч үнэн бодит ойлголт авсан. Оюутолгойн баялгаа ухуулаад дуусахад 22 тэрбум долларын өртэй үлдэх тооцоо гарсан байна гэдэг бол байж боломгүй зүйл.

Тиймээс зохих арга хэмжээг яаралтай авах ёстой. Мэдээж амаргүй байна. Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй хамтрахаас аргагүй. Нэг зорилготой байж улс эх орондоо ашигай байдлаар шийдүүлэх боломжтой. Маш их дарамт шахалт ирнэ. Ойлгомжтой. Цаашдаа үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тодорхой хэмжээнд ханшийн савлагаа үүсч, эдийн засаг доголдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон зуун жилийн  турш улс орныг авч явах баялгаа зүгээр завшуулаад, хохироод, дээрээс нь дааж давшгүй өртэй үлдэж болохгүй. Тиймээс ямар хүндрэлийг даван туулна түүнийг нь даваад гарах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗӨВ
ЗӨВ
2021-02-10 13:06

УИХ ын ажлын хэсэг байгуулсанд баярл�##�аа. АВЛИГАЧДЫН гайгаар баялагаа ухуулаад ӨРТЭЙ үлдэж болохгүй.

дашдондог
дашдондог
2021-02-10 13:29

энэ ажлын хэсэгт геологч Бямбаа гуай, Эрдэс баялгийн мэргэжилтэн геологч сайд асан Хурц, Сангийн сайд асан эдийн засагч Бямбажав, бусад сайн эдийн засгчид, хуульч оруулаарайдаа. Мэдээж Даваасүрэн, Ганбаатар орно байх. Хөгийн улс төрчид бол Аюурсайхнаас бусад нь бараг хэрэггүй шүү. Бүгд хахуул авсан, эсхүл д�##�имдуулж хахуул авахаар нүд ам нь гял�##�заж анг�##�заж буй хүмүүс байгаа шүү.

Иргэн
Иргэн
2021-02-10 13:34

Идэж ,ууж байсан нөхдүүд нь цөөрч байгаа юм байна. Цаг хугацааны хүчин зүйл үйлчилжээ. Одоо иргэддээ үйлчлэх цаг шүү. Ковид-19 дэлгэрсэнээр Эрдэнэтийн уурхайн хишгийг иргэд хүртэхээр болов. Өмнөх олон жилд иргэдэд ирэх байсан Эрдэнэтийн хишгийг хэн завшсаныг бас тодруулаарай. Байг�##�ын баялаг ард түмний өмч гэдгийг хуульд нарийн тусгаж хэрэгжүүлэх шаардлага байгааг нөхцөл байд�##� анхааруулж байна.

Зочин
Зочин
2021-02-10 14:00

зѳв шийдэл ХАРИН ОТ ТАЛААР АРД ТҮМГИЙ ТАЛД ЗОГСОЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ОРУУЛНА ШҮҮ АШИГ ХАРСАГН ХУВАЛЗ ОРОХ ВИЙ АЮУРСАЙХАН ДАВААСҮРЭН ГАНБААТАР БАТ ЭРДЭНЭ НАР ОРОХ БИЗ МОЛИГ ОЧИР МАЯГЫН УРВАГЧ ХУЛГАЙЧИД ХАВЧУУЛАГДАХ ВИЙ ОЛОЫ ҮГИЙГ САЙН СОНСООРОЙ ГАДААД ДОТООДЫН ЭРДЭМТЭДЭЭС ЗѲВЛѲЛГѲѲН АВАХ ХЭРЭГТЭЙ АМЬЖИЛТ ХҮСЬЕ

зочин
зочин
2021-02-10 16:43

ШАЛГААД Л БАЙДАГ ШАЛГААД Л БАЙДАГ ҮР ДҮН ГАРАХГҮЙ БАЙНА.ШАЛГАЛТААР ГАРСАН ЗАСАХ ЮМАА ЗАСАХГҮЙ ЯВААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ШИНЭ ҮЕИЙН АРИУНСАЙХНААР АХЛУУЛСАН ЮМ БАЙНА ҮР ДҮН ГАРАХ БАЙГАА. ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ХЭЭЛ ХАХУУЛД АВТАГТАЧИХААРГҮЙ Б.БАТ-ЭРДЭНЭ, ДАВААСҮРЭН, С.ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН ЗЭРЭГ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ГЭСЭН ЖИНХЭНЭ СЭТГЭЛТЭЙ.БАЯЛАГАА АРД ТҮМЭНДЭЭ ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ САЙН ХАМРУУЛААРАЙ. ХЭДЭН ЮМ АТГУУЛАХАД ХАРИЙНХНЫ АТГАНД ОРЧИХООР ШУНАЛТАЙ ЮМНУУДЫГ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ.

Уурхайчин
Уурхайчин
2021-02-11 01:18

Энэ ажлын хэсгийг уул уурхайн мэргэжлийн эрдэмтэн судлаачдаар бүрдүүлж болдоггүй юм уу ?. УИХ гишүүд хуулиа батлах гээд ажил ихтэй байдаг баймаар юм. Нөгөө т�##�аар мэргэжлийн нэг ч хүн байхгүй байж юугаа мэдэж ш�##�гаж, яаж хянах юм бол доо худлаа популизмдаад таарах байхдаа. Ялгаагүй л түүх давтагдах байх. Зүгээр л улс төр л хийж байгаа ухаантай юмаа даа.

Зочин
Зочин
2021-02-11 23:18

Ноорт Гээт. Ажилдаа очих юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button