Нийгмийн
Баянхошуунд зам тээврийн ноцтой осол гарчээ

Өнөөдөр /2021.02.10/ Баянхошууны Жанцангийн уулзварт зам тээврийн ноцтой осол гарчээ. Урьдчилсан байдлаар 10 гаруй тээврийн хэрэгсэл осолд өртсөн гэх мэдээлэл байна. Хоёр иргэний биеийн байдал хүнд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч буй. Өдгөө цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг хийж байна. Бид хэргийн талаар эргэн мэдээллэх болно.