НИЙГЭМ

С.Энхболд: Халдваруудын ихэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас өрх бүрийг шинжилнэ

УОК-оос маргаашаас эхлэн Улаанбаатар хотод 12 хоногийн Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Ковидын халдварыг хүн ам дотроо алдсанаас хойш нийт хоёр удаа хөл хорио тогтоосон. Энэ хоёр удаагийн хөл хорионд халдварын тохиолдол бага хэмжээгээр нэмэгдсээр ирсэн, харин буураагүй. Хэрэв хоёрдугаар сард хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо 5-6 мянгад хүрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, нас баралтууд ихсэнэ гэдэг эрдэмтдийн судалгаа гарсан.

УОК-оос баярын өдрүүдэд хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд хөл хорио тогтоохдоо нэг хаалга-нэг шинжилгээ үйл ажиллагааг зохион байгуулна. Тохиолдлуудын ихэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас тандалт явуулах үндсэн зорилго бий. Коронавирусээр өвчилсөн хүнд вакцин хийхгүй. Иймд хэдэн хүн тун вакцин захиалах вэ гэдэг судалгаагаа хийж буй ч хэрэг.

Улаанбаатарын хэмжээнд 30 идэвхтэй, нийт 115 халдварын голомт байна. Эхний ээлжид өндөр идэвхтэй байгаа голомтууддаа өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийх байршлын цэгүүдээ тогтоогоод ажиллаж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд судалгаа гаргасан. Хагалгаанд орох хуваарьтай, диализ, химийн эмчилгээнд ордог гэхчлэн өвчтнүүдийн судалгааг гаргаж, холбогдох байршлуудад тогтоож, цагдаагийн постууд дээр автомашинтай нь явуулах зохицуулалт хийсэн.

Хөл хорионы эхний гурав хоногт идэвхтэй голомтуудын өргөтгөсөн тандалтын шинжилгээг хийнэ. Эндээсээ үлдсэн хоногуудад хийх төлөвлөгөөгөө боловсруулаад явна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button