НИЙГЭМ

Ц.Ганзориг: Зах, худалдааны төвийг нөгөөдрөөс нээнэ, иргэдэд үйлчлэхгүй

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нээс нийт зургаа,  тэдний ойрын хавьтлын таван хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн.

Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг “Хүнсний үйлдвэр, бөөний төвүүдийг энэ сарын 16-наас нээхээр болсон. Хөл хорионы үед яагаад нээх болсон талаар тайлбар өгье. Засгийн газраас 14 салбарыг ажиллуулахаар тусгасан. Эдгээрийн нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Учир нь хөл хорих 12 хоногийн хугацаанд иргэд хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орох учиргүй. Тиймээс хүнсний үйлдвэрлэлүүдийг нээнэ.

Үйлдвэрээс хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг татаад, дэлгүүрүүдэд түгээдэг. Тиймээс бөөний төвүүдийг нээх учиртай. Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, бөөний төвд 26 орчим мянган хүн ажиллаж байгаа.

Иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. 16-наас нээх бөөний төв, захаас хүнсээ авах боломжгүй.

Жишээлбэл, та Баянзүрх дүүрэгт амьдардаг бол “Хүчит шонхор” захаас мах авах боломжгүй гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд зах, бөөний төвөөс бүтээгдэхүүнээ татаж авна. Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргасан юм шүү” гэлээ.

Зах, худалдааны төв ажиллах хуваарь

бичвэр гэх мэтийн зураг байж болно
"бух нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд томоохон зах худалдааны тевуудийн ажиллах цагийн хуваарь 2021.02.17 1. шонхор зах 2. нарантуул 2 зах 3. нарлаг дэнж худалдааны тев 4. баянгол худалдааны тев 5. фермерууд худалдааны тев 6. бэлх зах 7. асайт худалдааны тев 8. баялаг ундраа зах 9. нарантуул ΘΡΓΘΤΓΘл зах 10. итгэл худалдааны тев" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно
бичвэр гэх мэтийн зураг байж болно
бичвэр гэх мэтийн зураг байж болно
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-14 12:29

Ярьсан яриаг нь ойлгоогүй ийм юм бичихээ болилдоо. Бөөний гэдэг утгаараа дэлгүүрийг мах болон бусад хүнсээр хангах, ойр хавийнх нь иргэд үйлчлүүлэх боломжтой гэж ярьсан.

Haha
Haha
2021-02-14 12:53

Ta zahaas hunsee tataj bolno. Ghdee hend ch uilchlehgui xaxa bi oilgosngui.

ганаа
ганаа
2021-02-14 14:10

Танайх наад гарчиг энэ тэрээ зөв цэгцтэй өгч сурмаар байна.Ео нь мэргэжлийн сэтгүүлч, редактортой юмуу

Зочин
Зочин
2021-02-14 14:10

юм идэж байсан чинь яг хахаж үхэх гэж байна шдэ хахаха

Ha ha
Ha ha
2021-02-14 14:29

Eliireed baihaar ni odoo yarisan helsniig ni oilgohgui bid ch eliirlee dee, ingeed Covidoos omno setgel medreleer yavchih ni dee

Зочин
Зочин
2021-02-14 16:24

зүгээр л юм болгоны үнэ өсөн

Зочин
Зочин
2021-02-14 16:40

эргүү гөлгөө дэлгүүрүүд бөөнний бараа захаас авна. Эргүү гөлөг чи тэр барааг нь дэлгүүрээс авна

Зочин
Зочин
2021-02-14 17:25

Ийм л шийдвэр гаргаад байдаг хүмүүс дээ.

haha
haha
2021-02-14 17:50

17nd huwiin unaatai demjiin 1000 orj mah awch boloh ymu.....

hun l bna
hun l bna
2021-02-14 23:29

humuusiig odiid bayan bga gej boddog yum baih da, delguurees avahaar hamaagui unetei tusna, yadaj bhad bairnii hajuugiin heden delguur neh tengert hadsan uneer baraagaa zarna.

Зочин
Зочин
2021-02-15 04:07

ЯАЖ БОДОХООРОО ХҮНИЙ ТОЛГОЙ ИНГЭЖ АЖИЛЛАДАГ БАЙНАА. ХҮНД ҮЙЛЧЛЭХГҮЙ ЗАХ ГЭЖ БАС БАЙНАА

Иргэн
Иргэн
2021-02-15 16:32

Үнэхээр хүнийг яаж тамлаж зовоох вэ гээд бодож олдог юм уу. Зэвүү дургүй зэрэг хүргээд солиороод байх юм

Зочин
Зочин
2021-02-15 17:50

Ойлгож ядаад байх юу байнаа. Хүнсний дэлгүүрүүддээ ханг�##�т хийнэ л гэсэн үг шүү дээ.

Зочин
Зочин
2021-02-16 01:26

энэ

Холбоотой мэдээ

Back to top button