НИЙГЭМ

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг бүртгэж эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс /2019.08.05/  бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем өнөөдрийн 08:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна.

Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.

Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.

Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.

Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.

Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг дүүргүүд дээр 2019 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах аж.

Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/

Б. 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/

В. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

а.18-аас 39 настай байх (1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч  хоёр дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Propecia Beneficio Amoxicillin One Day Over Expire Date [url=http://drugslr.com]cialis 20mg price at walmart[/url] Essai Cialis Generique Propecia Sans Ordonnance Where To Buy Cortisone Injections

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button