Нийгмийн

Архангай аймгийн Чулуут суманд ирвэс нутагладгийг анх удаа баталгаажуулжээ

Архангай аймгийн Чулуут суманд нэн ховор амьтан болох цоохор ирвэс нутагладаг гэж нутгийн иргэд олон жил ярьсан. Ирвэс явж байхыг нь харсан цөөнгүй иргэн бий өнөөдрийг хүртэл зураг, бичлэг авах ч юм уу ямар нэгэн баталгаа олоогүй, албан ёсоор тогтоогоогүй байсан юм.

Тэгвэл энэ сарын 17-нд Чулуут сумын Хүрмэн багийн Баруун ангархай гэдэг газраас үхсэн цоохор ирвэс олджээ. Улмаар нутгийн малчин Д.Батбилэг  байгаль хамгаалагч Б.Мөнхболд, М.Баатархүү, хэсгийн төлөөлөгч Н.Ганболд нарт мэдэгдсэн байна.

Үүний дагуу тэд очин, ирвэсний сэгийг Чулуут сумын төвд авчиржээ. Чулуут сумын Баруун ангархайд ирвэс нутагладгийг анх удаа удаа баталгаажуулж байгаа нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-19 17:02

ЭНЭ ЧИНЬ ЗАСАГ ОГЦОРОХ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛ БНА ДАА БОАЖЯ АЖИЛАА МУУ ХИЙСЭН БНА ОГЦОР ОГЦОР

Холбоотой мэдээ

Back to top button