НИЙГЭМ

Энэтхэгээс илгээсэн 150.000 тун вакциныг Монголд Улс хүлээн авлаа

Энэтхэг улсаас илгээсэн 150.000 тун АстраЗенека вакциныг МИАТ-ийн онгоцоор өнөө өглөө Монгол Улсад авч ирлээ.

Вакциныг эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан зэрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилтнуудад хийх юм.

Маргаашнаас вакцинжуулалт эхэлнэ. Нийт 450.000 тун вакциныг 225.000 хүнд хоёр тунгаар хийнэ.

Эдгээр нь ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Хятад улсаас олгож буй буцалтгүй тусламж юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Х
Х
2021-02-22 13:11

Хужаа вакцинаар өөрсдөө эхлээд тариулна уу оюунэрдэнэ ээ

Холбоотой мэдээ

Back to top button