Нийгмийн

Реппер “Orice”-ын амиа алдсан хэргийг хаах хүсэлт тавьжээ

Өнгөрөгч оны долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Street dreams” шоуны ялагч, олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Эл хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.

-ТАЛИЙГААЧ М.АЛТАН-ОРГИЛЫН ХЭРГИЙГ "ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ” ХЭМЭЭХ ШАЛТГААНААР ПРОКУРОРТ ШИЛЖСЭНИЙГ БУЦААЖЭЭ-

Албаны дүгнэлтээр талийгаачийн үхэлтэй холбоотой шинэ баримт, мэдүүлэг гарч ирээгүй гэх мэдээллийг өгөөд байв. Харин албан эх сурвалжийн мэдээлснээр талийгаач М.Алтан-Оргилын хэргийг мөрдөгчид "гэмт хэргийн шинжгүй” хэмээх шалтгаанаар прокурорт шилжүүлсэн аж. Харин прокурорын зүгээс талийгчийн ар гэрт хэргийг хаах хүсэлтийг танилцуулахад, хүлээн зөвшөөрөөгүй учир хэргийг мөрдөн байцаалтад дахин буцаажээ. Талийгаачийг бусдад бүлэглэн дээрэмдүүлсэн болон амиа алдсан гэх хоёр хэрэгт хавтаст хэрэг нээсэн байна. Одоогоор бусдад бүлэглэн дээрэмдүүлсэн гэх хэрэг нь хаагдсан бол амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

-ТАЛИЙГААЧ ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ НАС БАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-

Талийгаач М.Алтан-Оргилын цогцост хийсэн шинжилгээгээр:

  • Хэвлийн тус орчимд хатуу, мохоо биетийн нөлөөгөөр үүссэн цус хуралттай
  • Үүсээд удаагүй гэмтэл зэрэг дүгнэлт гарчээ.

Түүнчлэн хэргийн газраас хурааж авсан эд зүйлсэд нэмэлт шинжилгээг хийсэн аж.


ХЭРГИЙН ТУХАЙ НЭХЭН САНУУЛБАЛ: Тухайн үед эх сурвалжууд талийгаачийг найз охиныхоо гэрийн цонхоор орны даавуу унжуулан буухдаа хөл алдан унаснаар амиа алдсан хэмээж байсан.

Харин талийгчийн ар гэрээс, М.Алтан-Оргил өндрөөс унадаг шөнөө хэд хэдэн хүнд зодуулж, гэмтсэн тухайгаа өргөдөл болгон бичиж цагдаад өгсөн, тухайн орон сууц нь найз охиных нь гэр биш байсан гэхчлэн байр суурийг илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл талийгчийн ар гэр түүнийг ямар нэгэн гаднын нөлөөтэйгөөр унаж, нас барсан хэмээн үзэж байв.

Өнгөрөгч оны есдүгээр сарын 9-нд хохирогч талын өмгөөлөгч: “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Задлан шинжилгээгээр "Талийгаач гаднын нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй” гэх дүгнэлт гарсан. Мөн талийгчийн цагдаад бичиж өгсөн өргөдөл алга болсон байна. Цагдаа нар байгаа гэж буй ч архивд нь алга” хэмээж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
а
а
2021-02-26 08:10

гар утсыг нь зодуулж үхсэн байрны гаднаас найзууд нь оло биздэ. цагдаа биш.

sara
sara
2021-02-26 08:55

hairan saihan zaluu.haramsaltai.

Naak
Naak
2021-02-26 16:56

Yooy dhiaal gadnii nolooguu kishhh bolij uz zugr ????????

Зочин
Зочин
2021-02-27 06:47

Гадны учир нөлөөтэй гэдэг нь ил байна шүүдээ. Найз охин нь гэмт этгээдүүдийг мэдэж л байгаадаа.

Зочин
Зочин
2021-02-28 01:24

Yu boloood bgnbeeee

Холбоотой мэдээ

Back to top button