УЛС ТӨР

ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлнэ. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэх юм.   

Товч мэдээ

-    Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ. 

-    Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

-    “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-    “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

-    “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.  

-   2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-03-03 20:31

нэг л их том том юм хийх гэж Төлөвлөөд байдаг бүтэж байгаа нэг ч байхгүй, ингэж байхынхаа оронд Вакцинжуул�##�таа түргэн шуурхай болгож Иргэдийнхээ Шинжилгээ өгөх цэгийг олшоруулж Хурдан шуурхай авдаг болгомоор юм,

Үзэгч
Үзэгч
2021-03-03 22:40

Их дээд сургууль суд�##�гааны газруудыг хотоос гаргахгүй нэмж бариад байх юм уу

бүтээгч байхыг хүсэгч
бүтээгч байхыг хүсэгч
2021-03-04 14:50

үйлдвэр бариад энэ гудамжинд дэмий тэнэж яваа дөрвөн мөч нь бүтэн нөхдүүдээ ажилтай болгооч. 1 тэрбум төгрөгний өртөгтэй 10н үйлдвэр баоьчихад л ажилгүй иргэд мөн их багасна даа. Дээр нь Оюу толгойгоос татварт авч байгаа 600 тэрбумаасаа бас үйлдвэр байгуулб�##� ч болно доо. Янз бүрийн хуримтл�##� сан байгуулб�##� ардчилсан намын харья�##��##�тай ямар ч хүнд нэг ч төгрөгийг тухайн сангаас гаргаах эрхгүй байхаар хууль тогтоох хэрэгтэй. Та нарын өөд нь татсан улсыг ардчиллын үхээрүүд цөлмөхийг өчнөөн жил харж харамсаж байна.

hn
hn
2021-03-05 14:34

ingj erguutej baihr ih deed surguulia oruulaacee hiceeld orhoor corona tusaad hilee neej songuuli hiiher corona tusdgui ymu haashaa ynzin tor zasag geheerbiim nohoin baas shig ajil hdg bna neeh hudlaa mongoliin ireedui l gdg bdg tuslj demjij bgn bhgui shu

Зочин
Зочин
2021-03-05 16:39

Наад юмаа барилгүй УБ-аас �######�ж үз. Их дээд сургуулийг гарга. Төрийн байгууллагад байгаа бүх JEEP автамашинуудыг хураа зар. Худ�##�дан авахыг нь хориглосон хууль гарга. Зайлшгүй хөдөө явах нь нийтийн унаа. түрээсийн машинаар яв. Гадаад явдаг байдлыг зогсоо. Явахгүй байхад болоод байгаа биз дээ. Төсвийн мөнгөөр найр наадам хүлээн ав�##�т хийхийг бүрмөсөн хоригло.

Түмэээ
Түмэээ
2021-03-05 19:06

Иргэддээ итгэж, нэг саяын зээл эсвэл зэс трубаны үйлдвэр барихад болохоор л байх шиг ээ

Nn
Nn
2021-03-05 20:36

Төв рүүгээ газар өгч барилга барьмааргүй байхымаа. Машин зогсох ч газаргүй улам шаваар�##�даад байх юм. Хуучирсан барилгуудаа нурааж тэр газар нь шинээр барилга барина гэхийн барихгүйгээр замаа өргөсгөөд өөр газар хотоо тэлээд өгмөөр байхын.

Зочин
Зочин
2021-03-05 22:51

Сургууль цэцэрлэгээ нээгээгүй байж хилээ нээнэ гээд байдаг ямарч учиртай юм болдоо

Зочин
Зочин
2021-03-05 23:46

Oyutnuudaa oruulaachee hudla2 tom2 ym yrij bhaar oyutnuudaa oruul

Иргэн
Иргэн
2021-03-06 08:35

Гуц�##�гүй газарт буу. Тэнгэрт гарсан юм шиг л шаахын. Улсынхаа зүүн хилээс баруун хил хүртэл 1000ны замын дэд бүтцийг сайжруулж зам дагасан суурингууд байгуулж төвлөрөлөө шийд. 5 цахилгаан станцаа барь. Үлдсэнийг нь би бид ардууд хийнэ зүгээр....

Nnnnnnn
Nnnnnnn
2021-03-06 12:30

HIcheelee ormooor bnaaa

Батзаяа
Батзаяа
2021-03-07 21:51

Амр�##�тын өдөр (6.7) нийтийн тээврийг 7 цагаас явдаг болгомоор бна.

Зочин
Зочин
2021-03-07 22:08

Denduu nurshuu yuma

Холбоотой мэдээ

Back to top button