ДЭЛХИЙ

“SpaceX” компанийн “Starship” хөлөг амжилттай газардсаны дараа дэлбэрчээ

Лхагва гарагт (2021.03.03) “SpaceX” компанийн “Starship” хөлгийн туршилтын загвар Техас мужид нислэг үйлдэн анхны удаагаа амжилттай газардсан боловч хэсэг хугацааны дараа дэлбэрсэн байна. Өмнө нь “Starship” хөлгийн “SN8” болон “SN9”  загварууд нислэг үйлдээд газардах үедээ дэлбэрч байсан билээ.

Гурав дахь удаагийн оролдлогоороо “SN10” загвар агаар дээр хэд хэдэн нарийн төвөгтэй хөдөлгөөн хийсний дараа газардсан юм. “SN10” загвар газардалтын тавцан дээрээ удаанаар буухдаа бага зэрэг хазайсан байна.

Илон Маск дахин ашиглаж болдог пуужинтай болохыг зорьсон боловч энэ удаа дахин бүтэлгүйтлээ. Лхагва гарагийн туршилтын нислэгийн гол зорилго нь тус пуужингийн компьютер удирдлагатай дөрвөн дарвуулын үйл ажиллагааг шалгаж үзэх байсан аж.

“SpaceX” компанийн “Starship” хөлгийг Ангараг гараг руу хүмүүс явуулахад ашиглах тул дахин хэрэглэх боломжтой бүтээх ёстой юм. Мөн тус хөлгийг ашиглан 2023 онд “dearMoon” гэх төслөөр Япон тэрбумтан Юсаку Маезаватай хамт сар луу 10-аас 12 хүн нисэх юм. Тэдгээр хүмүүсийн наймынх нь зардлыг ноён Маезава дааж нисгэх билээ. “dearMoon” төслийн талаарх мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: The Verge

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button