НИЙГЭМ

Завхан аймгийн Улиастайд гурван хүнээс халдвар илэрч, сургууль, цэцэрлэгээ хаалаа

Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

  • Коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц 3 сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.
  • Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button