Нийгмийн

Ховд аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд коронавирусийн нэг тохиолдол батлагдлаа. Тодруулбал, тус аймгийн иргэн О гуравдугаар сарын 29-нд халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. PCR шинжилгээ авахад эерэг гарчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргажээ.

  • Гуравдугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
  • Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 29-ний 22 цагаас дөрөвдүгээр сарын 02 хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг,
  • Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,
  • Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг,
  • Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болгосон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button