Нийгмийн
Согтуудаа цэргээ зодсон дэслэгчийг цагдан хорьжээ
Зэвсэгт Хүчний 326 дугаар ангийн байлдагч салаан даргадаа зодуулан тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлүүлж байгаа билээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Байлдагчийг хариуцсан дэслэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Согтуу үедээ цэрэг зодсоныг урьдчилсан байдлаар тогтоосон” хэмээсэн.
Тэгвэл цэрэг зодсон офицерийг цагдан хорьж, шалгалтыг эхлүүлээд байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Хүний сайхан үрийг сэхээнд ортол зоддог тэр хэн бэ. Тархиндаа гэмтэл авсан тэр үр эмнэлгээс гараад насан турш унаж тусдаг өвчтэй болвол яах вэ. Одоо ялаа аваад очих газраа яв
Зөв. Хүний сайхан үрийг сэхээнд ортол зоддог тэр хэн бэ. Тархиндаа гэмтэл авсан тэр үр эмнэлгээс гараад насан турш унаж татдаг өвчтэй болвол яах вэ. Одоо ялаа аваад очих газраа яв
1 сайхан залуугийн амьдралыг шууд групп руу шилжүүлчихлээ шдээ
Ёс зүйгүй хүнлэг сэтгэлгүй ийм цэргийн ангийн албан тушаалтанд маш чанга арга хэмжээ авч шоронд хийх хэрэгтэй, аль цэргийн ангиудад ийм зүйл байгаа шүү Батлан хамгаалахын Сайд нь шинэчлэл хийх хэрэгтэй шүү! 326-р ангиин офицерууд маш их архи уудаг цэргүүдээ байнга дарамталдаг гэдгийг би сайн мэддэг. Мөнгө төгрөг нэхнэ ёстой хэлэх үг олдохгүй байна. Одоо ард түмний хүүхдүүд л явж байгаа Ард түмэн минь Хүүгээ цэрэгт битгий явуулаарай. Үр хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьж явуулах хэрэггүй шүү!!!