СПОРТ

Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Асашёорюү Д.Дагвадорж тайлбарлана

Хөлбөмбөгийн “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол Улсын шигшээ баг өнөөдөр /2021.03.30/ Япон улсын шигшээ багтай Фүкүда Дэнши цэнгэлдэхэд тоглоно. Тус тоглолтын мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж тайлбарлана.

Тоголтын хэвлэлийн хуралд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик,  багийн ахлагч Н.Цэдэнбал нар цахимаар хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Растислав Бозик “Энэ тоглолт хуваарийн дагуу Монгол улсад зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсад болж байна. Талбайн давуу тал гэж байхгүй. Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү төвлөрч, анхаарах болно.

Бид энд ирсэн мөчөөсөө эхлэн Япон улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг мөрдөж байгаа. Яг энэ үед бол корона вирусын эсрэг яавал сайн, яавал муу вэ? гэдгийг 100% мэдэх хүн байхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Япон хүмүүс бол маш хариуцлагатай, жижиг зүйлийг ч нарийн хийдэг. Заримдаа энэ нь надад төвөгтэй мэт байгаа ч, энэ нөхцөл байдалд дүрэм журмыг хүндэлж байгаа.

Тоглогчийн сонголтын хувьд мэдээж хүнд байсан удаан хугацаанд тоглогчид маань олон улсын болон дотоодын тоглолт хийгээгүй. Өнгөрсөн оны лигийн төгсгөлд сонгосон тоглогчдоо гол цөм болгосон. Төдийгөөс өдий хүртэл энэ тоглогчид тасралтгүй бидэнтэй бэлтгэл хийсэн. Цар тахлын үед бэлтгэл хийнэ гэдэг тун хэцүү хүнд бие бидэнд байсан. Гэхдээ даваад гарсан. Одоо харин тоглох л үлдлээ” гэв.

https://www.youtube.com/watch?v=gvEr8tnDItQ

Н.Цэдэнбал “Талбай дээрээ хийх байсан тоглолт маань Япон улсад болох болсонд маш их харамсаж байгаа. Монголын олон мянган фанатууд, дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, Монголын шигшээгээ дэмжихийг маш их хүсэж байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас нөхцөл байдал ийм боллоо.

Тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж бэлтгэл хангасан. 21 хоног Турк улсад бэлтгэл хийсэн. Бид ирэх тоглолтод 100 хувь бэлэн.

Япон улсаас тавьж байгаа цар тахлын дүрмүүдийн хувьд гэвэл биднийг энэ аюулт цар тахлаас хамгаалж байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-30 11:15

Za ym bolgond bitgii dalhignaj oroldoo awargaa buuritai baildaa eeriijin sport bish shu dee

Зочин
Зочин
2021-03-30 12:17

Тэмцэнийг ядаж тамирчныхаа хөдөлгөөнөөр хэн болохыг нь таньж байж тайлбарладаг байхаа. Энэ тавган дээрх 2 мантуу биш шүү. 22 хүн тоглодгийг мэдэх л байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button