НИЙГЭМ

Дорнод аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймагт очин, хурдан морь сонирхсон, Өмнөговь аймгийн харьяат иргэнээс халдвар илэрч, PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар Дорнод аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Тухайн иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ХӨСҮТ-д гарч, ямар нэгэн халдвар аваагүй болохыг нь тогтоожээ.

Иймээс Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүлжээ.

Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг маргааш АОК хуралдаж, шийдвэрлэнэ гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button