НИЙГЭМ

Замын-Үүд Эрээний хилийг өнөөдрөөс нээж, БНХАУ руу 20 машин нэвтрүүллээ

Коронавирусийн халдварын улмаас Монголын хамгийн том боомт болох Замын-Үүд, Эрээний хилээр ачаа нэвтрүүлэхгүй, гацаагаад байсан билээ.

Улмаар тус хилээр ачаа нэвтрүүлэхгүй 17 хоноод байгаа юм.

Энэ хугацаанд Монголын талаас БНХАУ руу ганц ч ачааны машин, экспортын бараа нэвтрүүлэхгүй.

Тэгвэл өнөөдрөөс Замын-Үүдийн хилийн боомтоор Эрээн чиглэлд тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэллээ.

Замын-Үүдийн Засаг дарга Б.Анхбаяр “2021 оны гуравдугаар сарын 23-ны тохиолдлоос хойш Замын-Үүд-Эрээний хилийг хаасан. Улмаас 20 тээврийн хэрэгслийг Эрээн рүү нэвтрүүллээ.

Замын-Үүд коронавирус тархах эрсдэл өндөр байгаа нь жолооч нартай холбоотой. Бусдын шинжилгээгээр явдаг, бусдын өмнөөс шинжилгээ өгдөг гэх мэт олон асуудал бий. Замын-Үүдээс Улаанбаатар хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ. Түүнээс өмнө хүнс тээвэр, шатахууны тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button