СПОРТ

ТАНИЛЦ: Өнөөдөр олимпийн эрхийн төлөө өрсөлдөх таван бөх хэн, хэнтэй учраа таарав

Чөлөөт бөхийн Азийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад өчигдөр эхэлж Монголоос

Эмэгтэй

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа нар барилдан, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, Токиогийн олимпийн дөрвөн эрх авсан билээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул, 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

57 кг-д Т.Түвшинтулга эхний тойрогт “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рэй Хигүчитэй учраа таарлаа. Р.Хигүчи Риогийн олимпоос хойш жин өгсөн 65 кг-д хүртэл барилдсан. Олимпийн эрхийн тэмцээнд өөрийн үндсэн жинд, жин хасч орж иржээ.

Т.Түвшинтулга түүнийг ялвал удаах тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдана.

74 кг-д Б.Батэрдэнэ эхний даваандаа ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хошой аварга, Рио-2016 олимпийн тавдугаар байрт Узбекстаны Бекзод Абдурахмоновтой учраа таарсан. Энэ бөх нь 2016 оны олимпод алдарт Жордан Барроуз аваргыг өрсөлдөөнөөс хасч байсан шаггүй өрсөлдөгч юм. Түүнийг ялсан тохиолдолд Б.Бат-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө Кыргызстан, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай өрсөлдөнө.

86 кг-д Г.Ганхуяг эхний даваандаа 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Японы бөх Сосүке Такатанитай таарчээ. Түүнийг өвдөг шороодуулбал олимпийн эрхийн төлөө БНХАУ, Кыргызстаны бөхчүүдийн ялсантай учраа таарна.

97 кг-д Ө.Батзул БНСУ-ын Сио Мин-Вонтой учраа таарсан. Улмаар өрсөлдөгчөө ялбал Энэтхэгийн Сативарт Кадиантай, цаашлаад олимпийн эрхийн төлөө ДАШТ-ий хүрэлтэй Ираны Аскари Мохамадиантай учраа таарах оноолт байна.

125 кг-д М.Лхагвагэрэл эхний тойрогт Пакистаны бөхтэй таарсан бол ¼ шигшээд Кыргызстаны Айаал Лазарев, олимпийн эрхийн төлөө Тажикстаны Рустам Искандартай оноолт таарах магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Лхагвагэрэлээс бусад нь хүнд сугалаа таарчээ цэрэнчимэд хүрэл авсан юм байхдаа, манай хүүхнүүд сайн шүү, хэцүү цаг үед сайхан барилдсан байна, баяр хүргэё

Бүгд дуусчээ....үдээс өмнө....
Бүгд дуусчээ....үдээс өмнө....

Манай чөлөөт барилдаанд шинэ гадаад дасгалжуулагч хэрэгтэй бн....эмэгтэйд..хятад..япон...эрэгтэйд...орос .америк сайн дасгалжуулагч хэрэгтэй......

Холбоотой мэдээ

Back to top button